x

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын бүтээн байгуулалт 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн хүрээнд Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн нэг бөгөөд энэ оны гуравдугаар сарын 10-нд барилгын ажлыг эхлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгаж, холбогч тавцан, багана суурь байрлуулах ажлыг 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байна. “Моннис Инженеринг” компанийн төслийн менежер Б.Мөнхбаясгалангийн мэдээлснээр, нийт 19 багана суурь төлөвлөгдсөний зургаа нь Туул голын сав газарт байрлаж байгаа бөгөөд эдгээрийн цутгалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Цутгалт хийсний дараа бетон 70 хувь хүртэл бэхжих үед дээд хэсгийн металл хийцийн угсралт эхлэх ба бүх суурийн ажлыг наймдугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна.

Одоогоор 70 гаруй инженер, техникийн ажилтан төслийн трассын дагуух 21 байршилд ажиллаж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, 2026 оны хоёрдугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Нийт 4.2 км урттай энэхүү дүүжин зам хоёр зогсоолтой, 98 ширхэг кабинтай байх бөгөөд нэг кабин нь 10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Зорчигчдын аяллын хугацаа дунджаар 11 минут байх бөгөөд тулгуур багануудын өндөр нь 7.5-42 метрийн хооронд, кабин тээвэрлэх дундаж хурд нь 21 км/цаг байна. Дүүжин зам ашиглалтад орсноор Яармаг, Нисэх чиглэлийн авто замын ачааллыг бууруулах, хөдөлгөөний хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлэх үр дүн хүлээгдэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top