Улаанбаатарт:
-
11:00 цагт, ХӨСҮТ, НЭМГ-аас улаанбурхан өвчний нөхцөл байдал, дэгдэлтэд авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
-
11:00 цагт, Монголын Үндэсний музейд Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
-
13:00 цагт, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал гардуулах ёслол болно.
-
16:00 цагт, мөн тус музейд Дүрслэх урлагийн дээд сургуулийн 2005 оны төгсөгчдийн “Үл тасалдах мөр” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Орон нутагт:
-
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд “Сэлэнгэ марафон-2025” бүх нийтийн буухиа тэмцээн явагдана.
-
Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг дуустал гарч байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.