x

Архангай аймагт зорчигч тээвэр буурч, ачаа тээвэр эрс өсжээ

Архангай аймгийн тээврийн байгууллагууд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.7 мянган зорчигч тээвэрлэж, 15.6 мянган тонн ачаа зөөвөрлөн, 316.9 сая төгрөгийн орлого олжээ. Энэ нь тээврийн салбарт зорчигчдын урсгал буурч, харин ачаа тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.

Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр зорчигч тээвэрлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.2-21.8 хувиар буурсан бол ачаа тээвэр 81.4 хувиар өссөн байна. Харин ачаа эргэлт 72.4 хувиар буурсан нь тээвэрлэсэн ачааны дийлэнх нь ойрын зайнд тээвэрлэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Шуудан, холбооны салбарт энэ хугацаанд 18.2 сая төгрөгийн орлого бүрдүүлсэн бөгөөд үүний:

  • 65.7 хувь нь бичиг, захиа, боодлын үйлчилгээний орлого,

  • 7.2 хувь нь илгээмж болон худалдааны үйлчилгээний орлого,

  • 8.6 хувь нь илгээлтийн орлого,

  • 18.5 хувь нь марк, гардуулалт, үнэт цаас, хүргэлтийн үйлчилгээний орлогоос бүрджээ.

Эдгээр тоон үзүүлэлтүүд нь аймгийн тээвэр, шуудангийн бүтэц, чиг хандлагад өөрчлөлт орж буйг харуулж байна. Зорчигч тээврийн бууралт нь хөдөө орон нутгийн хүн амын хөдөлгөөн, хэрэгцээ өөрчлөгдөж буйтай холбоотой бол, ачаа тээврийн өсөлт нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, дотоод худалдааны идэвхжил нэмэгдсэнтэй уялдаж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн Статистикийн хэлтэс

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top