x

Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбай хүртэлх явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна

2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 16 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээрийн нэг болох Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон 5000 м² талбайн эхний хэсгийн ажлыг дуусгаж байна.

Нийслэлийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн энэ талаар мэдээлэхдээ “Ажил гүйцэтгэлийг хэсэгчлэн зохион байгуулж байгаа тул явган зорчигчдын хөдөлгөөнд аль болох саад учруулахгүй байх зарчмыг баримталж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Хөрөнгийн бирж хүртэлх хэсгийн ажлыг дууссаны дараа дараагийн хэсгийн ажил эхэлнэ” хэмээн тайлбарлалаа.

Шинэчлэлийн хүрээнд зөвхөн явган замын өнгө үзэмжийг сайжруулахаас гадна кабель, инженерийн шугам сүлжээ, борооны ус зайлуулах шугамыг шинэчилж, зохион байгуулалтын ажлуудыг зэрэгцүүлэн хийж буйг тэрбээр онцолсон юм.

Уг явган замыг 4 см хүртэлх зузаантай байгалийн боржин чулуун хавтангаар хийж байгаа бөгөөд энэхүү материалыг үндэсний үйлдвэрлэгч болох Чулуу үйлдвэрлэгчдийн холбооны 14 компанийн бүтээгдэхүүн болон БНХАУ-аас нийлүүлж байна. Энэхүү шинэчлэл нь нийслэлийн төв гудамж, талбайн өнгө төрхийг сайжруулахын зэрэгцээ олон жилийн эдэлгээ даах чанартай, бат бөх бүтэцтэй замаар иргэд ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 11 цаг 2 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 5 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 16 цаг 8 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 16 цаг 10 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 16 цаг 12 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 16 цаг 13 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 16 цаг 18 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 21 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 18 цаг 9 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 18 цаг 11 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 18 цаг 13 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 18 цаг 16 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 18 цаг 19 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 18 цаг 20 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 18 цаг 22 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 18 цаг 37 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 56 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 20 цаг 15 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 20 цаг 21 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 20 цаг 23 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top