Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замд засвар, шинэчлэлтийн ажил эхэлжээ. Энэ ажлын хүрээнд 58 дугаар бага сургуулиас Дамбадаржаа хүртэлх авто замыг 2025 оны зургаадугаар сарын 7-ны 01:00 цагаас 12-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд түр хаахаар болжээ.
Засварын хүрээнд:
-
Зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх
-
Асфальт бетон хучилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ
Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад замыг сонгож, хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Шинэчлэл дууссанаар тус чиглэлийн авто замын чанар, аюулгүй байдал сайжрах юм.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар