x

Дорноговь: Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдахыг хориглолоо

Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр захирамж гаргаж, 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн сумын хэмжээнд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдахыг бүрэн хориглолоо. Энэхүү шийдвэр нь өсвөр насныхныг тамхидалт, никотинд донтохоос сэргийлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд орон нутгийн хэмжээнд энэ төрлийн анхны хатуу арга хэмжээ болж байна.

Захирамж гаргахаас өмнө сумын ЗДТГ-аас электрон тамхи худалдаалж буй аж ахуйн нэгжүүд, иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонссон байна. Ийнхүү талууд харилцан ойлголцолд хүрч, нийгмийн эрүүл мэндийг дэмжсэн шийдвэрийг нэгдмэл байдлаар гаргажээ.

Захирамжид өсвөр насныхныг электрон тамхи хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, хэрэглээг бууруулах, хүүхэд залуусыг эрүүл өсгөх нөхцөлийг хангах, хэрэглэгчийн аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг холбогдох албаныханд даалгасан байна.

Электрон тамхи нь гаднаасаа аюул багатай мэт харагддаг ч бодит байдал дээр нэг ширхэг төхөөрөмжид 20 янжуур тамхитай тэнцэх хэмжээний никотин агуулагддаг бөгөөд энэ нь хурдан хугацаанд донтуулах өндөр эрсдэлтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам ч энэ аюулыг хүлээн зөвшөөрч, олон нийтэд анхааруулж буй.

Сайншанд сум нь Улаанбаатар хотоос 450 км алслагдсан бөгөөд орон нутгийн 30 мянга орчим хүн амтай, төмөр болон авто замын гол зангилаа хот юм. Орон нутгийн захиргаанаас авсан энэхүү шийдвэр нь бусад сум, аймгуудад жишиг болж, тамхигүй орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
В.Зеленский: "Дружба" хоолойг засварлахад сар хагасын хугацаа шаардлагатай 13 мин Элчин сайд Н.Оюундарь Литва Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 1 цаг 15 мин ОБЕГ: Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа 1 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын асуудлыг хэлэлцлээ 1 цаг 50 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, цас орохгүй 1 цаг 52 мин Ираны нөхцөл байдал хурцадаж, АНУ, Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 1 цаг 53 мин 2026 оныг "Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа 1 цаг 53 мин Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 16 цаг 51 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 18 цаг 55 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 18 цаг 56 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 19 цаг 2 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 19 цаг 4 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 19 цаг 6 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 19 цаг 6 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 19 цаг 8 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 19 цаг 10 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 11 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 19 цаг 14 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 19 цаг 18 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 19 цаг 19 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top