x

Шумпетер

XX зууныг төлөөлөх нэрт эдийн засагч Мейнард Кейнстэй эн зэрэгцэх өөр нэг суут хүн бол Йозеф Шумпетер билээ.

Түүнийг хүмүүс инновацийг анхлан томьёолсноор нь сайн мэддэг боловч үнэндээ инновацийн онол түүний хийсэн ажил, судалсан судалгааны ердөө л нэг хэсэг төдий. Шумпетер зөвхөн эдийн засгаар тогтолгүй улс төр, социологийг ч лавшруулан судалж, "Капитализм гэж юу юм бэ?" гэх асуултад өөрийн гэсэн хариултыг гаргаж тавьсан байдаг.

Маш бүдүүлгээр базаад хэлбэл түүний хувьд капитализм гэдэг бол рационализм аж. Рациональ гэх үгийг монгол орчуулагчид ухаалаг гэж орчуулах нь түгээмэл харагддаг ч миний хувьд ухаалаг гэхээсээ оновчлол гэвэл илүү дөхөх юм шиг санагддаг (rational decision гэвэл ухаалаг шийдвэр бус оновчтой шийдвэр гэсэн үг). Тиймээс капитализм бол оновчлол. Капиталист нийгэмд бүхий л хүмүүс аль болох эдийн засгийн хувьд оновчтой үйлдэл хийхийг хичээцгээнэ. Оновчлол бол капитализмын оюун санаа, зүг чиг, луужин.

Сонирхолтой нь, XIX зуунд Карл Маркс капитализмыг сүйрнэ гэж зөгнөсөнтэй адилаар Шумпетер ч бас капитализмыг сүйрэх тавилантай гэж үзсэн бий. Гэхдээ Марксынхаас өөр сценариар сүйрэх юм гэнэ. Маркс капитализмыг өөрийн дотоод зөрчилдөө идэгдэж, уруудан доройтсоор сүйрнэ гэж үзсэн бол Шумпетер харин ч эсрэгээрээ капитализм улам бүр амжилт олж, эцэстээ тэр амжилтынхаа уршгаар сүйрнэ гэж зөгнөжээ. Тэгвэл амжилт олох тусмаа өөрийгөө сүйрүүлнэ гэж чухам юу гэсэн үг вэ?

Жишээ нь, Шумпетер капитализмын оюун санаа нийгэмд түгэх тусам, өөрөөр хэлбэл хүмүүс улам бүр рациональ болохын хэрээр төрөлт багасна гэж одоогоос бараг 80, 90 жилийн өмнө зөгнөсөн байдаг. Гэтэл өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд буюу капитализм амжилтад хүрсэн орнуудад нээрээ л төрөлт буурч, хүн амынх нь өсөлт саарч, нийгмээрээ хөгшрөх үзэгдэл ажиглагдах болсон. Яагаад төрөлт багасна вэ гэхээр уул шугамандаа бол хүүхэд төрүүлнэ гэдэг чинь эдийн засаг талаасаа ердөө ч оновчтой үйлдэл биш юм! Хүн зүгээр л ажил хийж мөнгө олоод, олсон мөнгөөрөө хүн шиг амьдраад болж байгаа газар яагаад өөртөө хүүхэд гэдэг ачаа нэмж үүрүүлэх ёстой гэж? Яах вэ, байгалийн инстинктээрээ хүүхэдтэй болчихдог, хүүхэд өөрөө хөөрхөн, харахаар хайр хүрдэг энээ тэрээ байж болно л доо. Гэхдээ л хүн хангалттай рациональ болчихвол тэр зэргийн байгалийн шахалтаас мултраад байж дөнгөхүйц болно. Болж ч байна.

Энэ мэтээр рационализм түгэхийн хэрээр..., капитализм хүн төрөлхтний оюун санааг бүрхэх тусам бидний алсын хараа муудаж, ойрыг харсан богино зайны үйлдэлдээ илүү төвлөрдөг болох нигууртай. Урьд цагт хүмүүс үгүйдээ л гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлээр алсыг харж зүтгэдэг байсан бол өнөөдөр хүмүүс улам бүр зөвхөн өөрийнхөө л төлөө амьдрах боллоо. Байгаль экологи сүйдэж, хойч үе маань зовж мэдэх ч тэр бидний асуудал биш. Бидний асуудал бол ердөө л хэрхэн тухыг олж үлдсэн насаа барах тухай.

Ингэхэд Шумпетерийн инновацийн онолд "Инноваци л капиталист эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр юм" гэж хэлдэг. Инноваци бүтээмжийг нэмэгдүүлж, шинэ зах зээл нээж, хүмүүст ажлын байр үүсгэж, үр дүнд нь эдийн засаг өсөж, хүн бүрийн аж амьдрал дээшилнэ. Харин инновацийг хэн төрүүлдэг вэ гэвэл хангалттай чөмөгжсөн аварга том корпорациуд юм гэнэ. Учир нь инноваци урт хугацааны тууштай хөрөнгө оруулалтын ачаар л арай чүү олддог ховор эрдэнэ тул түүнийг эрж хайх нь өөрөө эрсдэл өндөртэй, жижиг компани, хувь хүмүүсийн хувьд тийм ч амттай яриа биш аж. Тэр ч утгаараа Шумпетер "Хэт өрсөлдөөн инновацид саад болдог" гэж хэлсэн бий. Инновацид ээлтэй орчин бол зах зээлээ хуваагаад авчихсан цөөн тооны том корпорациуд бүхий нөхцөл байдал. Тийм корпорациудын ирээдүйн ашиг орлого нь нэгэнт баталгаажсан байх тул алсыг харсан инновацийн төсөл рүү зоригтойгоор хөрөнгөө оруулж чаддаг. Шулуухандаа бол инновацийн хойноос хөөцөлдөх нь хэрхэвч рациональ үйлдэл биш юм л даа.

Гэтэл орчин үед хувьцааны зах зээл хүчийг авч, том пүүс корпорациуд алсыг харсан хөрөнгө оруулалт хийхийн оронд өнөөдрийн хувьцааны ханшаа өсгөх гэсэн ойрын зайн тоглолтод хамаг тамираа бардаг болоод буй. Хувьцаа эзэмшигч хувь хүмүүсийн компанийн засаглалд нөлөөлөх хүч нэмэгдсэний улмаас бушуухан ашиг хийгээд гарах гэсэн тэдний санаархалд нийцсэн бодлого илүү хэрэгжих хандлагатай болоод байна. Олон судлаачид өнөө цагийн дэлхийн хэмжээний том компаниудын инноваци төрүүлэх чадамжийг 80-иад оны өмнөх үеийнхээс суларсан гэж дүгнэх болсон. Нэг ёсондоо пүүс корпорациуд хүртэл капитализмын оюун санаанд автаж, оновчлолоор өвчилсний үр дүнд алсыг харах сөхөөгүй болжээ.

Одоо тэгвэл энэ орон зайг хэн нөхөх вэ? Бүгд ойрыг харан гүйлдээд байвал хэн алсыг харж чиглүүлэх вэ? Сүүлийн үед улс орны засгийн газрууд ямар нэг аж үйлдвэрийн салбартаа онцгойлон санаа тавих бодлого хэрэгжүүлэх болсон. Тухайлбал саяхнаас Японы засгийн газар хагас дамжуулагчийн салбараа сэргээхээр их хэмжээний төсөв бүхий бодлого хэрэгжүүлээд эхэлсэн. Европын холбооны орнууд сэргээгдэх эрчим хүчний салбартаа ач холбогдол өгсөөр байна. Цаашаагаа Хятад, Америк тус бүрдээ сансрын технологи, мэдээллийн технологидоо хүч хаян өрсөлдсөөр байгааг бид мэднэ. Адгийн муу манай засгийн газар хүртэл нүүрсээ зөөх гээд үйлээ үзэж байна. Энэ бүхэн цаагуураа юуг хэлээд байна гэхээр капитализм түгэх хэрээр хүмүүс рационалист болж, рационалист болох хэрээр холыг харж алсаа бодох чадвараа алдаж, түүнийг дагаад төрийн үүрэг оролцоо нэмэгдсээр байна аа гэсэн үг. Тэгвэл капитализм улам бүр амжилт олох (буюу капитализмын оюун санаа бүх хүнд нэвчих) энэ сценарийн үзүүрт юу болох вэ? Шумпетер үүнд "Эцэст нь капитализм нурж, социализм тогтох болов уу" гэж зөгнөсөн нь ийм учиртай ажээ.

Капитализм бол рационализмыг шүтэх үзэл. Гэвч рационализм дангаараа капитализмыг хөдөлгөдөггүй. Түүнд заавал иррациональ элемент хэрэгтэй. Тэр нь магадгүй гэр бүлээ гэх сэтгэл, эх оронч үзэл, инновацийн эрэл хайгуул. Өнөөдрийг давж маргаашийн төлөөх сэдлийг төрүүлэгчид. Харин капитализм түгэх тусам тэдгээр иррациональ элементүүд гээгдэж, дотоод хөдөлгүүргүй болсноор эцэстээ нурна.

"Бүтээлч сүйтгэл бол капитализмын мөн чанар. Капитализм тасралттай бүтээлч сүйтгэлийн (буюу инновацийн) нөлөөгөөр давтан давтан эдийн засгийн амжилт олох ч, яваандаа зогсонги байдалд орж социализм руу чиглэх тавилантай."

Йозеф Шумпетер

Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 16 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 53 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 19 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 30 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 36 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 42 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 51 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 23 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 26 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 27 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 32 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 35 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 38 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 49 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 43 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top