x

Тэгсэнд орвол тэгсэн нь дээр

-фельетон-

Ард түмэн эсэргүүцэж байна.

-Шинэ барилга барина гэнэ үү, тэр буруу. Тэгсэнд орвол хуучин барилгаа нураагаад эргүүлж барихыг шаардаж байна. Хуучнаасаа салах нь шинэчлэлийн үндэс гэдэг сургаалыг санацгаая.

-Цалин нэмэх гэж байгаа нь буруу. Энэ буруу үйлдлийг даруйхан зогсоогоод, түүнийхээ оронд ажлын хөлсийг нэмэгдүүлэх ёстой.

-Хуучин барилгаа нурааж байна гэсэн үү? Ард түмээн, түүхийн дурсгалаа хамтдаа хамгаалцгаая. Дэлхийн хөгжингүй орнуудад хуучин барилгаа нураахын оронд шинэ барилга барьдаг.  Дэлхийн жишгээр хөгжихийг хатуу сануулж байна.

-Төрийн албаны орон тоог цөөрүүлэх нь буруу. Манай төр дандаа буруу юм хийх гээд байгаа нь харамсалтай. Тэгсэнд орвол төрд ажиллаж байгаа хүмүүсийн тоог цөөлөх ёстой. Эсвэл улсын төсвөөс цалинждаг ажлын байруудыг багасгасан ч болно.

-Гүүр барих гэж байгаа нь тодорхой боллоо. Гүүр барихыг бол эрс эсэргүүцнэ. Тэрний оронд гүүр тавих ёстой.

-Уул уурхай ашиглахыг хатуу эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол баялгаа ухсан нь хамаагүй дээр.

-Гадаадын зээл тусламж хэмээх шившигт явдлыг зогсоохыг шаардана. Тэгсэнд орвол баян орнуудаас мөнгө гуйсан нь хамаагүй дээр.

-Хулгайчийн гарыг тасалдаг хуулийг сэргээхийг шаардаж байна. “Үзүүрийг таслахаар үндсийг тасалдаг төртэй байхыг хүснэ”. Гар байгаа учраас л халаасны хулгай гардаг гэсэн судалгаа байна. Хулгайчийн гарыг таслаад иргэдийн халаасыг оёчихвол хамаг асуудал үндсээрээ шийдэгдэнэ.

-Согтуу хүмүүсийг эрүүлжүүлж байгааг төрөөс зогсоох ёстой. Хүн өөрийн санаачилгаараа эрүүл бус болж байхад чинь. Эргүүлээд эрүүлжүүлдэг нь юү гэсэн үг вэ? Хүний эрх зөрчин эрүүлжүүлсэн иргэдээ эргүүлж согтоон хуучин хэвд нь оруулж байхыг шаардая.

-АТГ луйварчдыг барьж байна гэнэ үү? Тэр буруу. Даргыг нь солих хэрэгтэй. Авилгачдыг барих биш тавих ёстой. Хэд сайн тавиад өгөхөөр хулхи нь буухгүй хаачдаг юм бэ, муусайн авилгачид. 

-Дэлгүүрт “Хүүхдийн сүү” зарж байгааг эсэргүүцэж байна. Хүүхдийг саах нь муухай. Тэгсэнд орвол “Насанд хүрсэн хүний сүү” зарах нь хамаагүй хүмүүнлэг. Бодвоос, том хүнээс их ч сүү гарна.

-Машиныг дугаараар явуулна гэнэ үү? Эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол дугуйгаар нь явуулбал хамаагүй хямд тусна.

-Хятадууд орж ирж байгааг эргүүцэж байна. Монголын төр хятадуудыг ирүүлэхгүй оруулах арга бодож олох ёстой. Тэгж чадахгүй бол ядахнаа тэднийг оруулахгүйгээр ирүүлэхийг шаардаж байна. 

-Машины дугаарын тэгш сондгойгоор явуулах гэж байгаа нь тэнэг үйлдэл. Тэгсэнд орвол нэг өдөр нь тэгш тооны машиныг хөдөлгөөнд оролцуулаад, маргааш нь хотод явж байгаа машины нийлбэр сондгой тоотой байхаар зохицуулбал хамаагүй хямд тусна.

-Тэр “Жорлонгоо өөрчилье” гэнэ үү? Тэрийг сайн ойлгоогүй ч гэсэн эсэргүүцэж байна. Ер нь ойлгож ядаад байх юмгүй, буруу л байж таарна. Жорлонгоо өөрчилсөнд орвол бие засалтаа өөрчлөх нь, бие засалтаа өөрчилсөнд орвол идэхээ өөрчилсөн нь хамаагүй дээр.

-Бас тэр “Хөрсний бохирдол” яриад байгаа хүмүүст “Хөрсний бохирдолтой тэмцсэнд орвол агаарын бохирдолтой тэмцсэн нь хамаагүй дээр” гэдгийг сануулъя. Харин “Агаарын бохирдолтой тэмцэх хороо”-ныхонд  “Хөрсний бохирдол их байхад та нарын наад хийж байгаа чинь ямаар ч нэмэргүй” гэдгийг сануулах юун.

-Цөөн хэдэн хүн төрийн өмчийг хулгайлж байгааг эсэргүүцэж байна. Олонхи нь тэгээд яах болж байна.

-Ерөнхийлөгч “авилгачидтай тэмцэнэ” гэж байна. Тэдэнтэй нийлж оогт болохгүй. Тэмцэх гэж байгаа бол авилгачидтай биш, бидэнтэй хамт тэмцэх хэрэгтэй. “Ленин бидэнтэй”, “Нам ард түмэнтэй”...мэднэ ээ?

-МИАТ-ыг хувьчилна гэнэ үү? Тэр болохгүй. МИАТ-ыг хувьчилж идэх гэж байгаа юм. МИАТ-ыг идэж болохгүй, тэгсэнд орвол уусан нь хамаагүй дээр. 

-Эрдэнэтийг яана гэнэв, тэр ёстой буруу. Яасанд орвол яасан нь хамаагүй зөв.

-Ард түмэн жагсах гээд төв талбай дээр ирэхээр тэнд нь ард түмэн жагсаж байдаг энэ замбараагүй байдлыг эцэслэхийг бас шаардаж байна.

-Эцэст нь, эсэргүүцмээр юм ч олдохоо байсныг эсэргүүцэж байна.

Нийтлэлч Б.Цэнддоо /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЗҮТГЭГЧ (103.10.23.242)
    ХЭХЭ МАРЗАН СЭТГЭДЭГ ХҮН ШҮҮ ЗУГТААГЧ ГЭДЭГ НИЙТЛЭЛ НЬ БАС ХӨӨРХӨН ҮЕ ҮЕ ИЙМ ХӨӨРХӨН ЮМ БИЧДЭГ ЮМ БИЛЭЭ
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Tsenddood (122.201.23.221)
    Utgagui yum. Shal sonin sanagdchihlaa.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • albaker (93.65.89.201)
    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд таатай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • albaker (93.65.89.201)
    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд таатай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top