Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хамгийн өндөр настай иргэн Б.Рэгзэдмаа гуайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одон хүртсэнийг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар гардуулан өгчээ. Б.Рэгзэдмаа гуай энэ жил 101 насыг зооглож байна.
Тус аймагт 15150 өндөр настан амьдарч байгаагийн 67,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн зуугаас дээш насны 2 ахмад настан байдаг аж. Тус аймгийн хамгийн өндөр настай буурал төрийн хүндэтгэл "Алтан гадас" одонгоор шагнагдлаа.