x

Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах “Сэлбэ сэргэлт” төсөл хэрэгжиж байна

Сэлбэ голын даланг хүчитгэх, урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд түшиц хана барих ажил өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 км нь хийгдээд байна. Натур орчмоос эхлэн нийт 1.4 км урт, 4–4.5 метр өндөр төмөр бетонон хийцтэй хананы ажил ирэх зургаадугаар сарын 30-нд бүрэн дуусах төлөвтэй байна.

Бүтээн байгуулалтыг “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд захиалагчийн техникийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хариуцан ажиллаж байна. Төслийн менежер Р.Дамбын мэдээлснээр Баянзүрх дүүргийн 41-р хороо, Сүхбаатар дүүргийн 1-р хороо зэрэг инженерийн дэд бүтэц ихтэй бүс нутагт ажил гүйцэтгэж байгаа тул инженерийн шугам сүлжээнээс шалтгаалан ажил тодорхой хэмжээнд удааширч байгаа ч одоогоор 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй, шөнийн цагаар ажиллаж замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зохицуулжээ.

Түшиц хананы ажил дууссаны дараа голын голдиролын тохируулга, хашлага хайс, чулуун бэхэлгээ зэрэг нэмэлт хамгаалалтын ажлыг наймдугаар сарын 30-нд багтаан хийж дуусгахаар төлөвлөж байгаа талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын гидротехникийн хяналтын инженер Э.Одчимэг мэдээлэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Түшиц хананы ажлыг дуусмагц тохижилтын ажлыг эхлүүлнэ. Голын дагуу ногоон байгууламж, амралтын хэсэг, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг иж бүрнээр хийж гүйцэтгэх бөгөөд зураг төсвийг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулсан. Тухайн зураг төсөл Барилгын хөгжлийн төвд магадлалд орохоор хүлээгдэж байна” гэв.

Ийнхүү Сэлбэ голын дагуу хийгдэж буй бүтээн байгуулалт нь зөвхөн үерийн эрсдэлээс хамгаалахаас гадна нийтийн зориулалттай ногоон байгууламж бүхий амралт, спортын бүсийг хамтад нь бий болгох зорилготой ажээ.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top