x

Нийслэлд явган хүний замыг шинэчлэх ажлыг иж бүрнээр эхлүүлжээ

2025 онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд нийт 186.839 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажил хэрэгжиж байна. Тус ажлыг зөвхөн хучилтын шинэчлэл төдий бус, инженерийн дэд бүтцийн бүрэн тохижилттой хамтатган гүйцэтгэж байгаа нь онцлог юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр, энэ жил ил гарсан цахилгааны кабелуудыг газар доогуур хонгилын системээр байршуулж, борооны ус зайлуулах шугам хоолойн шийдлийг нэг дор шийдэхээр төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалт нь явган зорчигчийн аюулгүй, тав тухтай орчныг бий болгоход чиглэж буй юм.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь зөвхөн өнгө үзэмж бус, бүтцийн хувьд шинэчлэл хийхэд оршино. Замын дагуу байрлах хуучин зогсоолууд, буцаж ухрах шаардлагатай байршлууд нь хөдөлгөөний аюул үүсгэдэг. Иймээс явган хүний замыг 3-4 метрийн өргөнтэй, стандартын дагуу хүн төвтэй хэлбэрээр шинэчилж байна” гэж онцолжээ.

Томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө дагуух есөн байршилд одоогоор явган хүний замын шинэчлэл үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд алхах нөхцөл бүрдүүлэх зорилготой аж.

Эх сурвалж: УБЗАА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 16 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 24 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 34 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 40 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 44 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 8 цаг 48 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 42 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 15 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 44 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 49 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 52 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 56 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 1 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 10 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 32 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 4 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 25 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 32 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 14 цаг 46 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top