x

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Цогт сумын мод үржүүлгийн газартай танилцлаа

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат энэ сарын 28-нд Цогт сумын Баянтоорой тосгонд ажиллаж, “Ихэр марал” нэртэй мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

“Ихэр марал” мод үржүүлгийн газар нь 2022 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр байгуулагдсан бөгөөд өдгөө нэг га талбайд говийн бүсийн нөхцөлд тохиромжтой мод, бут сөөг тарьж, бойжуулж байна. Тус байгууллагынхан буйлс, хайлаас, жигд, сухай, хармаг зэрэг 4-5 төрлийн суулгац тарьж, нийтдээ 20 мянга гаруй модны суулгацыг орон нутгийн хэрэгцээнд нийлүүлжээ.

Үүнээс гадна тус байгууллага жилд хоёр удаа ургац хураадаг гурван хүлэмжид тарвас тариалж, дунджаар 5 тонн ургац хураан авч, орон нутгийн зах зээлд нийлүүлснээр 40 орчим сая төгрөгийн орлого олдог байна. Энэ жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бэсрэг алим, торниун алим, чавга зэрэг жимсний модны тариалалтыг туршиж эхэлжээ.

Аймгийн Засаг дарга Г.Чинбат говийн эрс тэс уур амьсгалд тохируулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хийж буй энэхүү санаачилга, үйл ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 15 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 23 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 33 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 39 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 43 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 8 цаг 47 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 41 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 14 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 43 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 48 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 51 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 55 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 0 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 9 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 31 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 3 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 24 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 31 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 14 цаг 45 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top