x

“Баргажин-2025” олон улсын наадмыг Төв аймаг анх удаа зохион байгуулна

Барга угсаатны түүх, соёл, урлаг, уламжлалт зан заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Баргажин-2025” олон улсын наадмыг энэ оны наймдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа зохион байгуулахаар боллоо. Наадмыг зохион байгуулах эрхийг энэ удаа Төв аймаг анх удаа авч, барга угсаатны соёлыг нутгийн иргэд, залуу хойч үед өвлүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна.

Наадмын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа олон талт, соёл, урлаг, уламжлалыг хамарсан өргөн цар хүрээтэй байх юм. Тухайлбал, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музей, Төв аймгийн музейтэй хамтран “Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны түүх, соёл” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Мөн барга угсаатны хувцас загварын уралдаан, эд зүйлийн үзэсгэлэн, ардын дуу хөгжмийн улсын уралдаан, үндэсний бөхийн барилдаан, сурын “Түнх” харваа зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.

Энэхүү наадам нь зөвхөн соёлын баяр наадам төдий бус, үндэсний өв, олон угсаатны соёлын дархлааг тэтгэх, судалгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой үйл явдал байх юм. Наадмын ажлын багийн ахлагч бөгөөд Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаярын мэдээлснээр, тус наадмыг цаашид үндэсний хэмжээний брэнд эвент болгох зорилготойгоор наадмын үндсэн брэндбүүк боловсруулж буй аж.

“Барга судлалын холбоо” ТББ-ын тэргүүн Д.Мөнхтөмөрийн мэдээлснээр барга угсаатан нь өнөөдөр Дорнод, Төв, Хэнтий, Булган, Завхан аймаг, Улаанбаатар хотын тодорхой хэсэгт суурьшиж байгаа бөгөөд Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн, Зуунмод сумдад харьцангуй олон барга угсаатан оршин суудаг байна.

“Баргажин” наадмыг анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш гурван жил тутамд нэг удаа Дорнод аймгийн Гурванзагал, Чойбалсан, мөн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод ээлжлэн зохион байгуулж ирсэн түүхтэй. Энэ жил ийнхүү анх удаа Төв аймагт зохиогдох гэж буй нь тус нутгийн түүх, соёлын өвийг өргөн хүрээнд таниулах томоохон боломж болж байна.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 13 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 21 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 31 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 37 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 41 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 8 цаг 45 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 39 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 12 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 41 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 46 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 49 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 53 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 12 цаг 58 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 7 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 29 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 1 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 22 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 29 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 14 цаг 43 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 54 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top