x

Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар есөн байршилд засвар, тохижилтын ажил ид үргэлжилж байна. Тухайлбал, тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайн хоёр талд нийт 5012 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

Уг ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинэчлэлийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын гол гудамжууд багтжээ. Шинэчлэлд ашиглаж буй байгалийн чулуун хавтан нь барзгар гадаргуутай тул цас, бороотой үед гулгах, халтирах эрсдэл багатайг холбогдох албаныхан онцоллоо.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүний хэлснээр, шинэчлэлд ашиглах байгалийн чулууг хот төлөвлөлтийн зураг төслийн дагуу сонгож, 2024 онд зураг төслийг боловсруулан батлуулсан. Тендер зарлахад анхны удаад аж ахуйн нэгжүүд оролцоогүй тул дахин тендер зарлаж, есөн байршилд гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулжээ. Үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам шинэчилсэн бол энэ жил тэдгээрийн зургаан гол гудамжны явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна. Харин туслах гудамж, замуудын явган хүний замыг асфальт бетоноор нөхөн сэргээж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон дугуй, тэргэнцэртэй иргэдийн зорчиход хүндрэлгүй байлгах тэмдэглэгээг давхар хийж буй юм.

Хотын инженерийн шугам сүлжээний өргөтгөл зэрэгтэй уялдуулан зарим ажил хойшлогдож болзошгүй тул иргэдийг тэвчээртэй хандахыг албаныхан уриаллаа. Төлөвлөсөн бүх ажил 2025 оны арваннэгдүгээр сард багтаж дуусах юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 14 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 22 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 32 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 38 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 42 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 8 цаг 46 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 40 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 13 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 42 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 47 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 50 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 54 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 12 цаг 59 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 8 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 30 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 2 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 23 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 30 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 14 цаг 44 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top