x

Дарь-Эхэд 32 настай иргэнийг хөнөөсөн хэргээр гурван өсвөр насны хүүхдийг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газраас 14-17 насны гурван хүүхэд 32 настай иргэн Б-ийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт холбогдож шалгагдаж буй талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Хэргийг энэ сарын 25-ны өдрийн 12 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхийн тоотод бүртгэгдсэн байна. Хохирогч зодуулсан байдалтай нас барсан талаар дуудлага мэдээлэл ирмэгц цагдаагийн байгууллага шуурхай очиж, хэргийн газарт үзлэг хийжээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэгийн мэдээлснээр, хэргийг урьдчилсан байдлаар гурван өсвөр насны хүүхэд бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа бөгөөд амь хохирогчийн биеэс шарх илэрсэн ч энэ нь амь нас хохироход хүргэсэн эсэхийг шүүх шинжилгээгээр эцэслэн тогтооно гэв. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа бөгөөд үүний дараа мөрдөн шалгах ажиллагаа тодорхой болно.

Мөрдөн байцаалтын хүрээнд ямар нэг байдлаар талуудын мэдүүлэг, нотлох баримтыг бүх талаас нь нягталж, хэргийг бүрэн бодитойгоор тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэрвээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл буюу "Хүний амь нас хохироох" болон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэсэн үндэслэлээр ялыг хүндрүүлэх зохицуулалт үйлчилнэ.

Цагдаагийн байгууллагаас нийгмийн сүлжээнд тараж буй таамаг, шууд дүгнэлт бүхий мэдээллээс ангид байхыг, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.193)
    хүний эрх гэж яриад бүгд замбараагүй болсон соц нийгэм чинь хариуцлагатай байсан юм шүү! ухамсар суугаагүй хүмүүс юуг ч ойлгохгүй. улам л замбараагүй болж байна даа.эцэст нь улсаа мөхөөгөөд дуусна даа энэ янзаараа явбал биднийг тийм тавилан хүлээж байна.
    2025 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 17 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 35 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 41 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 45 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 8 цаг 49 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 43 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 16 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 45 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 50 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 53 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 2 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 11 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 33 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 4 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 26 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 32 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 14 цаг 47 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top