x

Сэлэнгэ аймаг “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, алслагдсан 700 гаруй хүүхдийг боловсролд хамруулна

Сэлэнгэ аймагт “Таблеттай багш” санаачилгын хүрээнд алслагдсан бүсийн хүүхдүүдийг хамарсан сургалтын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Энэхүү санаачилга нь сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд тэгш хүртээмжтэй байдлыг хангах, мэдээлэл харилцааны шинэ технологид суурилсан дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Аймгийн 17 сум, 6 тосгоны алслагдсан баг, малчин өрхөд амьдардаг 700 гаруй хүүхэд, тэдний гэр бүл энэхүү санаачилгад нэгдэж байгаа бөгөөд тэд гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч болон явуулын багшийн тусламжтайгаар сургалтын үйл ажиллагаанд хамрагдах юм.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа, Боловсролын газрын дарга С.Тулга нар оролцож, 24 багш, мэргэжилтэнд сургалтын ухаалаг багц хэрэглэгдэхүүн гардуулан өгчээ.

“Таблеттай багш” санаачилга нь 2023 оноос Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагаагаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар:

  • 18 аймгийн 310 сумын 433 цэцэрлэг

  • Хилийн анги салбар бүлгийн 10,567 хүүхэд

  • Эдгээр хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нар
    уян хатан, хувилбарт сургалтын дэмжлэгтэйгээр боловсролын үйлчилгээнд хамрагдаад байна.

Боловсролын ерөнхий газраас уг санаачилгад нэгдсэн аймгуудыг мэргэжил арга зүйн чиглэлээр дэмжиж, хүүхэд, гэр бүлд тохирсон, мэдээллийн технологид суурилсан сургалтын ухаалаг багц боловсруулан хүргэж буй юм.

Сургалтын нээлтийн дараа аймаг, сум, багийн удирдлагууд, мэргэжилтнүүд, багш нар хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн түвшинд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг гэр бүлийн орчинд хэрхэн дэмжих талаар цаашдын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Боловсролын газар, Боловсролын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top