x

Түвшинширээ суманд шашны эд зүйл хулгайд алдагдаж, мөрдөн шалгалт үргэлжилж байна

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт байрлах нэгэн монгол гэрт 2025 оны тавдугаар сарын 19-ний шөнө хулгай орж, бурхан шашны эд зүйлс алдагдсан тухай мэдээлэл дараагийн өдөр буюу тавдугаар сарын 20-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу хийсэн шалгалтын хүрээнд 42 настай, эрэгтэй “Д” нэртэй этгээд тухайн гэрийн цоожийг эвдэн орж, дараах эд зүйлсийг хулгайлсан болох нь тогтоогдсон байна. Үүнд:

  • Алтан гэрэл судар – 1 ширхэг

  • Дашзэвэг судар – 1 ширхэг

  • 2–3 см хэмжээтэй зурмал Бурхан багш – 1 ширхэг

  • 10–15 см хэмжээтэй зурмал Жамсран бурхан – 1 ширхэг

  • 2–3 см хэмжээтэй зурмал Лам бурхан – 1 ширхэг

  • Нэр нь тодорхойгүй судар – 4 ширхэг

Шашны утга соёлын үнэ цэн бүхий эд зүйлс алдагдсан энэ хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл буюу Хулгайлах гэмт хэрэгт хамааруулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд,

  • 17.1.2.1 заалтаар хүний байнга амьдрах орон байранд нэвтэрсэн,

  • 17.1.2.2 заалтаар түүх, соёлын ач холбогдол бүхий эд зүйл хулгайлсан нөхцөлд 2–8 жилийн хорих ялтай юм.

Цаашид мөрдөн байцаалтын явцад уг хэргийг зохион байгуулалттай, эсвэл байнга үйлддэг этгээд гэдгийг тогтоовол 5–12 жилийн хорих ял оноох үндэслэл ч бий.

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, Монгол Улсын Эрүүгийн хууль

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 17 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 35 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 41 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 45 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 8 цаг 49 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 43 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 16 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 45 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 50 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 53 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 2 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 11 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 33 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 5 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 26 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 32 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 14 цаг 47 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top