x

Монголд зөрчил гаргасан 39 гадаадын иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэдийн бүртгэл, хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус байдлаар тогтмол хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт шалгалтын хүрээнд нийт 4 улсын 39 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, 3–5 жилийн хугацаанд дахин нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Албадан гаргагдсан иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байсан бөгөөд тоон үзүүлэлтээр:

  • БНХАУ — 31 иргэн

  • БНСУ — 5 иргэн

  • БНУзУ — 2 иргэн

  • Тайландын Хаант Улс — 1 иргэн байна.

Зөрчлийн шалтгааныг авч үзвэл:

  • 25 иргэн ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан

  • 3 иргэн хуурамч бичиг баримт ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан

  • 4 иргэн визийн хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан байна.

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын зорилгоор зорчиж буй гадаадын иргэдийн тоо нэмэгдэж, цахим визийн систем өргөжсөнтэй холбоотойгоор визийн нөхцөлийг хөнгөвчилсөн хэдий ч зарим иргэн түүнийг зөрчин, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд гаргах болсон.

Тухайлбал, энэ оны эхний хугацаанд албадан гаргасан гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.6 хувиар өссөн нь анхаарал татаж байна.

Иймд Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн болон түүнийг уригч иргэн, байгууллагуудад Монгол Улсын хууль тогтоомжийг чандлан сахиж, аливаа зөрчилд холбогдохгүй байхыг онцгойлон сануулж байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 19 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 27 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 37 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 43 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 47 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 8 цаг 51 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 45 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 18 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 47 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 52 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 55 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 59 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 4 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 13 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 35 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 6 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 28 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 34 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 14 цаг 49 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top