x

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа

Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтер зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ огцом өсөж буйтай холбогдуулан тэдгээрийн хөдөлгөөнд оролцох нөхцөл, журам, хариуцлагын асуудлыг хуульчилж тодорхой болгох шаардлага үүссэн. Үүнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг нээж, хуулийн төслийн агуулга, шаардлагын талаар танилцуулсан юм. Тэрбээр, сүүлийн таван жилийн хугацаанд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор 584 осол, гэмтэл бүртгэгдсэн болохыг дурдлаа. Ялангуяа сүүлийн хоёр жилд ослын тоо дөрөвөөс тав дахин өссөн нь анхаарал татаж байгаа бөгөөд ослын дийлэнх нь 10-19 насны хүүхэд, залуучууд байгааг тодотгов.

Одоогийн мөрдөгдөж буй хууль, дүрмийн хүрээнд эдгээр тээврийн хэрэгслийн ангилал, техник, жолоодох нас, хэрэглээнд тавигдах шаардлагууд тодорхой бус байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж буйг ажлын хэсгийн танилцуулгад онцоллоо. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийг түрээсээр олгодог байгууллагад тавих хяналт, шаардлагын эрх зүйн орчин ч бүрдээгүй байгааг шүүмжилсэн юм.

Шинээр боловсруулсан хуулийн төсөлд дараах үндсэн заалтууд тусгагдсан байна:

  • “Цахилгаан скүүтер”, “Цахилгаан дугуй”, “Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг хуульчилна

  • Жолоочийн насны доод хязгаар, хөдөлгүүрийн хүчин чадал, хамгийн бага ба дээд хурд, тээврийн хэрэгслийн жин, тоноглол, зорчих замын ангилал зэргийг тодорхой болгоно

  • Жолоочийн үүрэг, хариуцлага, хориглох үйлдэл, аюулгүй байдал хангах дүрэм тусгагдана

  • Нийтийн хэрэглээний цахилгаан тээврийн хэрэгсэл түрээслэгч байгууллагын эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хуульчлагдана

Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулахдаа гадаадын улс орнуудын эрх зүйн туршлага, зохицуулалтын жишээг судалсан бөгөөд хэлэлцүүлгийн дараа иргэдийн санал, шүүмжлэлийг тусган сайжруулалт хийхээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top