x

“Бүтээмж ба Инновац-UB 2025” форумд нийслэл, орон нутгийн төрийн байгууллагууд туршлагаа хуваалцаж байна

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд “Бүтээмж ба Инновац–UB 2025” нэртэй харилцан суралцах арга зүйн форумыг зохион байгуулж, нийслэл болон 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын сайн туршлагыг тодруулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Форумын талаар НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн менежер Т.Батзаяа мэдээлэхдээ, болзолт уралдаан хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний шатанд орон нутгаас тэргүүний арга барилаа ирүүлсэн бол, хоёрдугаар шатны форум тавдугаар сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотод болж байна хэмээн онцолжээ. Энэ шатанд 9 дүүрэг, 16 аймгийн нийт 25 сайн туршлага танилцуулагдаж байна.

Форумын үндсэн зорилго нь төрийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд харилцан суралцах арга зүйг нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.

Түүнчлэн, форумын хүрээнд оролцогч албан хаагчдад Улаанбаатар хотын онцлог, төрийн байгууллагуудын бүтэц, хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өгөхөөс гадна дараах сэдвээр мэргэжлийн сургалтууд орж байна. Үүнд:

  • “Харилцан суралцах арга зүй”,

  • “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”,

  • “Цахим орчны боломжийг ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь”,

  • “Алсын хараа-2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”,

  • “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах арга зүй”,

  • “20 минутын хот” концепц ба Улаанбаатарын хөгжлийн индекс,

  • “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” зэрэг байна.

Ийнхүү энэхүү арга хэмжээ нь төрийн албанд шинэ арга барил, бүтээлч шийдлүүдийг нэвтрүүлэх, үндэсний хэмжээнд сайн туршлагаа түгээх чухал суурь болж байна.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл, НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 19 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 27 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 37 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 43 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 47 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 8 цаг 51 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 45 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 18 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 47 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 52 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 55 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 59 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 4 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 13 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 35 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 7 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 29 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 35 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 14 цаг 49 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top