x

Ордны эргэлтээр Л.Оюун-Эрдэнийг огцруулж байна, одоо тогтолцооны эргэлт рүү марш!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний Засгийн газарт хамтарсан намын сайд нар айхавтар эндүүрлээ. Өмнөговьд очиж 70 жил ярьж, 20 жил гацсан Гашуунсухайтын холболтыг нээж, үүнийгээ: -Гавьяа байгууллаа гэж үзээд Улаанбаатарт иртэл "Гай минь зайл" гэж угтав. Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз охиндоо өгсөн бэлгээр эхлээд удаж төдөлгүй хамтарсан Засгийн газрыг унагах улс төрийн ажиллагаа болж хувирсан.

Товч томьёолох юм бол энэ ажиллагаа нь ордны эргэлт. Ордны эргэлтийг эрх баригч тойрог, эсхүл байгууллагын доторх хувь хүмүүс удирдагчийг эсэргүүцэх, эсвэл түлхэн унагаах явдал. Ихэвчлэн удирдагчийн ойр дотны хүмүүсийн өдөөн хатгасан эрх мэдлийн хурдацтай өөрчлөлт. Харин энэ тохиолдол нь ордны эргэлт дундаа Soft coup буюу ордны зөөлөн эргэлт гэдэг онолын ойлголтод хамаардаг ажиллагаа. Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн гурван намын хамтарсан Засгийн газрыг огцруулж байгаа нь төрийн эргэлттэй адил боловч цэргийн хүч хэрэглэхгүйгээр явууллаа. Энийг л ордны зөөлөн эргэлт гэдэг байна. Онолчдын тайлбарлаж ирснээр ордны зөөлөн эргэлт ардчиллын институцийг элэгдэлд оруулах, удирдагчийн эрх мэдлийг нэгтгэх зэргээр цэргийн хүч хэрэглэхгүйгээр Засгийн газрыг хууль бусаар унагахыг хэлдэг. Энүүгээрээ цэргийн хүчийг шууд ашигладаг уламжлалт ордны эргэлтээс ялгаатай.

Ийм зөөлөн эргэлтүүд нь хууль тогтоох байгууллага, шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдах, түүнчлэн сөрөг хүчнийг хавчиж, эрх чөлөөг хязгаарлах зэрэг тактикуудтай. Мөн эрх мэдлийг төвлөрүүлэх эрмэлзлийн дор ардчиллыг сайжруулах нэрийдлээр хийдэг Латин Америкийн популистуудын ашигладаг хуйвалдааны онолын нэг хэсэг. Дэлгэрүүлэх юм бол удирдагчийг эсэргүүцэх нь ардчиллын эсрэг үйлдэл, сөрөг хүчнийг хавчиж, албадан үндэсний болгох, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахыг зөвтгөсөн үйлдэл болдог. Гэлээ ч ардчиллын тухай энэхүү ойлголт нь АНУ-д уламжлал ёсоор эрх баригчид эрх мэдлийнхээ хязгаартай байх ёстой гэж үздэг үзэлтэй зөрчилдөж, цөөнхийн эрхтэй ч зөрчилддөг.

2024 оны сүүлээс бэлдэж Л.Оюун-Эрдэнийн сул хөл болсон хүү дээр нь ажиллаад илрүүлсэн бэлэгний асуудлыг сэдэл болгож, дамжаад Засгийн газрыг унагах дажгүй сайн төлөвлөсөн нь илэрхий болов.

Л.Оюун-Эрдэнэ хүүгээ АТГ-т тушааж, өөрөө уучлал хүсээд нэмэр болсонгүй. Галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Өнгөрөгч долоо хоногийн даваа гаригийн МАН-ын бүлгийн хурал дээр гишүүн Б.Энхбаяр, Д.Батлут, Г.Дамдинням нар: Засагт хамтарсан АН чинь байнга муулж байна. Үндсэн хуульд гар хүрэхийн эсрэг санал нэгдлээ гээд байна. Хамтарсан Засгийн газрыг тарааж манай нам дангаараа Засгийн газраа байгуулъя гэснээр хэдэн өдөр эсэргүүцсэний учир тайлагдав.

Энэ хурлын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өрөөндөө уулзсан. Уулзалтын талаар янз бүрээр л ярьж байна. Ямар ч л байсан ах дүүсийн элэгсэг яриа тэнд болсонгүй. Мэдээнүүдийг харахад Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыгаа: Огцор, ажлаа өг гэсэн яриа л болжээ. МАН-ын бага хурал лхагва гаригаас пүрэв гаригийн өглөө болтол үргэлжилсэн. Тэр хурал дээр Л.Оюун-Эрдэнэ: Мөн чанарын дундуур алхлаа гэснийг тус намын гишүүд онцолж байна. Журмын нөхөд нь, танхимын сайд нар нь ордны эргэлтэд нэгдчихсэн блок үүсгээд илээр далдуур гөвөөд байгаа нь мэдэгдсэн байх.Энэ долоо хоногт шинэ Ерөнхий сайд томилогдож Засгийн газраа байгуулна.

Л.Оюун-Эрдэнийг огцруулж хамтарсан Засгийн газрыг унагаж байгаа үйл явц ердөө л энэ. Болоод өнгөрсөн үйл явцыг эргэж ярих нь илүүц. Харин юунаас болов, яагаад болов гэдэг чухал. Л.Оюун-Эрдэнийг огцруулж, хамтарсан Засгийн газрыг тарааж байгаа нь юунаас болов?

Цөөн үгээр тодорхойлоход, хэн ч үгүйсгэж чадахааргүй хэд хэдэн том өөрчлөлтийн автор нь тэр. Тэдгээр нь Л.Оюун-Эрдэнийн зарчим, байр суурийг нь дэндүү тодорхой илэрхийлж гэрчилдэг. Ерөнхийдөө түүнийг огцруулж, хамтарсан Засгийн газрыг тараасны шалтгаан үндэслэл нь эдгээрээс л болсон.

Нэгт: Парламентын засаглалын талд хатуу зогсдог. Үндсэн хуулиар парламентыг 126 гишүүнтэй болгох санаачилга түүнийх. Ер нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш барьж байгаа байр суурь энэ. Цар тахал, Орос Украины дайн, Трампын тариф гээд хоёр их гүрний дундах Монголд хангалттай саад бэрхшээл түүнийг засаг тэргүүлсэн жилүүдэд тасарсангүй. Газарзүйн хувьд Орос, Хятадын дунд оршдог Монгол Улс геополитикийн ямар байран дээр байх вэ гэдэг онцгой чухал. Энэ нь төрийн тогтолцоо, улс төрийн шүтэлцээ хоёр нь аюулгүй байх ёстой гэсэн үг. Орос ч, Хятад ч Ерөнхийлөгчийн засаглалтай. Хэдэн тэрбум, хэдэн зуун сая хүн амд энэ сонгодог тогтолцоо. Харин Монгол Улс хүн ам цөөтэй. Парламентын засаглалаас өөр сонголт үгүй. Тэр тусам парламент нь төрөл бүрийн дуу хоолой илэрхийлдэг, нэг талаас эмх замбараагүй, улс төрийн ёс зүйгүй мэт байх нь нэг ёсны дархлаа гэсэн үг. Парламент нь цөөн гишүүнтэй, тэр гишүүд нь дуугүй номхон байх нь Монгол Улсын хувьд онохоосоо алдах магадлал ихтэй. 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааны багана ч энэ гэдэг юм.

Хоёрт: Баялгийн сан мөн л Л.Оюун-Эрдэнийн оролцоотой хөдөлсөн нь хөдөлшгүй үнэн. 2024 оны эхэн үеэр АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нартай гурвалсан гэрээ байгуулж, дараахан нь Баялгийн сангийн хуулийг парламентаар батлуулсан. Хамтарсан Засгийн газрын суурь нь, зорилго нь тэр болсон. Засаг байгуулагдаад хэдхэн сар ажиллалаа. Маш сайн ажилласан. Батлагдаад таван жил болж байгаа Алсын хараа-2050 хөтөлбөр хангалттай хэрэгжсэн. Хаврын бүтээн байгуулалт Атрын IV аянаар эхэлж, залгуулаад Гашуунсухайтын холболт явсан. Хамтарсан Засгийн газар Тавантолгой ЦС, Орос Хятадтай хийн хоолойн, төмөр замын баруун, зүүн коридор, Эгийн голын УЦС гээд овоо амбицтай явж байсан юм. Цөөхөн монголчууд талцалгүй, нийлбэл яадгийг харуулсан. Гэсэн хэдий ч саадыг давж барсангүй. Энэнд нь 5 сарын эхээр Х.Тэмүүжин: АН-ын 42 гишүүн Үндсэн хуульд гарч хүрч болохгүй гэдэг дээд санал нэгдлээ гэж мэдэгдсэн нь ч нөлөөлсөн байх.

Гуравт: Баялгийн санд стратегийн ордуудыг авах нь зөв гэдэг байр суурийг хатуу барьж, хэрэгжүүлэхээр хөдөлсөн. Тэгээд эхний орд дээрээ уналаа. Гэсэн хэдий ч Гашуунсухайтыг холбох ажлыг эхлүүлснээр Тавантолгойг авах Энержи ресурсийн олон жилийн хүсэлд цэг хатгасан. Гэвчиг Л.Оюун-Эрдэнэ огцорч эрх мэдэлд өөр хүнд шилжсэнээр цаашид юу ч яаж ч өөрчлөгдөх боломжтой.

Товчлоод хэлэх юм бол дээр дурдсан шалтгаануудаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн, бизнесийн салбарын олон том дайсантай болсон. Тэдний хувьд Л.Оюун-Эрдэнэ л зайлаад өгвөл амар амгалан амьдрах цорын ганц боломжтой үлдсэн.

Базаад хэлэхэд, энэ ордны эргэлт олны нүдэн дээр бараг ил болов. Ард түмэн бол цагаан цаас гэдэг логикоор л хандлаа. Улааныг хөх, цагааныг хар гэж улайм цайм хэлсээр үр дүнд хүрэв. Гэтэл ямар эрх ашгаар хэн нь хэнтэйгээ нийлээд юу хийчихэв гэдгийг олон нийт харсаар байсан.

Нэг зүйл гайхаш бараад байна. Л.Оюун-Эрдэнийг хувь улстөрч талаас нь монголчууд мэднэ. Хүний нэр хэлэхээс зүрхшээдэггүй. Энэ удаад нэг ч нэр ярихгүй байж байгаад л яваад өгч байна. Сонин биш гэж үү.

Одоо ирэх өдрүүдэд шинэ Ерөнхий сайд томилогдоно. Далласан газар ил гарч, далайсан газарт далд ордог Ерөнхий сайдтай болно. Сайд нар нь хэдийнэ тодорхой болсон. Л.Оюун-Эрдэнийг огцруулж, хамтарсан Засгийн газрыг унагахад тус тусын үүргээ гүйцэтгэсэн хүмүүс албан тушаалдаа очно. Шинэ Ерөнхий сайдыг: Ухаа худаг ярихгүй бол удна гэж гадуур яриад байгаа. Ярихаасаа ярихгүй байх магадлал ихтэй.

Одоогийн үйл явц, ордны эргэлтийн үр дүнг харвал Л.Оюун-Эрдэнийн дараа Д.Амарбаясгалан ийм дайрлагад өртөж магадгүй. Хэрвээ тэр: Би Л.Оюун-Эрдэнэтэй хамт гэдэгтээ үнэнч хэвээр бол. Түүнд бас шахалт ирнэ. Хүлээж авахгүй бол шанаа болж хувирна. Х.Тэмүүжингийн зарласан АН-ынхны Үндсэн хуулийн талаар барих бодлого парламентад хэр зэрэг шингэхтэй шууд холбоотой гэсэн үг.

Ийм л нэг улс төрийн томоохон дүрэмгүй тоглоом яваад өнгөрлөө. Харамсмаар нь улсад шоглоом болох шинжтэй. Товчдоо ордны эргэлтээр Л.Оюун-Эрдэнийг огцруулж байна. Одоо Монгол Улс тогтолцооны эргэлт рүү марш!

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах

  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах

  • Зочин (139.5.217.206)
    Засаг огцрох нь ард түмэнд ашиггүй.....35 жил ингэж л ирсэн....одоо ард түмэн хэцүүхэн л амьдарч байна
    2025 оны 05 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 29 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 1 цаг 19 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 1 цаг 22 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 1 цаг 23 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 1 цаг 24 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 1 цаг 28 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 1 цаг 29 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 1 цаг 30 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 1 цаг 30 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 3 цаг 11 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 3 цаг 21 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 3 цаг 49 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 50 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 3 цаг 50 мин Байгаль орчны эсрэг зөрчилд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ 3 цаг 51 мин Душанбегийн “Их дуулга”-аас Монголын жүдочид таван медаль хүртлээ 3 цаг 52 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 орчим хувьтай байна 3 цаг 53 мин АНУ Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг хамгаалж гаргана 3 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 55 мин Ш.Санжсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 5 цаг 42 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top