Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх ажил дуусч, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ. Харин үргэлжлүүлэн уг хэсгийн хойд талын эгнээг тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчлэхээр болсон байна.
Иймд жолооч, иргэдийг энэ хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөлөө.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс