Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Денверийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх 1.4 км урт авто замд засвар, шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор түр хугацаанд хэсэгчлэн хаах болсныг холбогдох байгууллагууд мэдээллээ.
Тус замыг 2025 оны тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас эхлэн 26-ны 06:00 цаг хүртэл засварлаж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийх, замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэх юм.
Иргэд, жолооч та бүхнийг дээрх хугацаанд хөдөлгөөнөө төлөвлөж, бусад замыг сонгон зорчихыг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар