x

Шийдвэрийнх нь төлөө яллаад байвал хийж бүтээх зоригтон үлдэх үү?

“Буруу шийдвэр гаргахаас тэгтлээ их айж байвал чи юу ч хийж чадахгүй" гэсэн үг бий. Энэ бол аливаад эрсдэл гаргахгүйгээр амжилтад хүрэхгүй, бас алдаа оноо амсахгүй гэсэн санаа. Түүн шиг албан тушаалтнууд алдахаас, бусдад эс таалагдахаас айж бэргээд, ямар нэгэн эрсдэл үүрэхгүй, урсгалаараа явбал энэ улс орон юу болж хувирах вэ. Мөн алдсан ч бай, оносон ч бай шийдвэр гаргаж, зоримог хөдөлсөн хүмүүсээ яллаад эхэлбэл хийе, бүтээе, хөдөлье, өөрчилье гэх зориг зүрхтэй хүн хэд үлдэх бол?

Бодлого, шийдвэр гаргах нь албан тушаалтны эрх, мөн үүрэг билээ. Харин эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад, авлига авсан бол тухайн албан хаагч эл хууль бус үйлдлийнхээ шийтгэлийг хүлээх ёстой.

Гурван жилийн өмнө Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ч.Сайханбилэг алс холын Арабын нэгдсэн Эмират улсад Оюу толгой уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг гацаанаас гаргах гэрээнд гарын үсэг зурсан. “Дубайн гэрээ” хэмээн нэрлэгддэг эл гэрээг өнөөдөр оносон нь бага, алдаа нь их хэмжээнд хэмээн дүгнэж болох ч эрсдэлийг нуруундаа үүрч, зоригтой шийдвэр гаргасных нь төлөө энэхүү гэрээтэй холбоотой хүмүүсийг “яллах” нь зөв алхам мөн үү.

“Дубайн гэрээ”-ний асуудлаас болж ДТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн ням гарагийн шөнө баривчилсан. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татсан гэх. АТГ-аас эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах саналаа даваа гарагт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж, цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан

Эрх бүхий албан тушаалтнууд алдаа, бага гаргах ёстой нь үнэн. Бүр алдахгүй байх хэрэгтэй. Гэлээ ч алдаа бүр туршлага болдог. Харин алдаагаа давтсан нэгнийг “яллаж” болно. Сонгогчдынхоо итгэлийг авч, тэдний өмнөөс шийдвэр гаргаж байгаа болохоор холыг харж, алдаа оноогоо алхам бүртээ дэнслэх нь шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүдийн мөнхийн үүрэг.

Гэвч тэгж чадаагүйдээ, эсвэл хэтэрхий зоримог хөдөлснийх нь төлөө тэднийг “яллах" нь оновчтой юу. Угаас хууль хяналтын байгууллага цагдаж, хорихоос ч өмнө иргэд сонгогчид тэдэнд үнэлгээгээ өгсөн. Гэтэл одоо шороодсон нэгнийг улам нухчин дарж “Буруу шийдвэр гаргасан” гэх шалтгаанаар давхар яллах нь зөв үү, буруу юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн удирдлага ирэх зун гүүрэн гарц, гүүр, зам барихтай холбогдуулан иргэдээс автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар санал авч эхэлснийг эрхэм уншигчид санаж байгаа. Гэвч энэ асуудал нийслэлийн иргэд түүнээс эсрэг байр суурьтай байгаа нь “МЕС” компанийн тандалтын судалгаанд оролцогчдын хариултаас тод харагдсан. Тус судалгааны газрынхан өнгөрсөн сарын 27-28-нд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн сонгуулийн насны 1,000 иргэний дунд түүврийн аргаар судалгаа явуулахад оролцогчдын 76 хувь нь авто замын дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж тэгш, сондгойгоор явуулахыг эсэргүүцжээ.

Ийн нийслэлээс санаачилсан нэг ажил цааш хэрэгжихээргүй болж, иргэд гүүрэн гарц, замтай болтлоо түгжрэлд зарцуулах хугацаагаа сунгасан гэлтэй. Энэ бол бодлого гаргагчдын аливаа зүйлийг хийхдээ бусдад таалагдахгүй байх вий, буруу шийдвэр гаргачих вий хэмээн айдаг, түүнээс болж эрсдэл хийдэггүйн ганц жишээ. Уг нь тэд эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргах эрхтэй. Тэднийг шийдвэр гарга хэмээн иргэд сонгож, мөнөөх эрх мэдлийг олгодог.

Өөр нэг жишээ дурдахад, Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл автомашиныг ажлын нэг өдөр явуулахгүй байх дугаарын хязгаарлалт хийхэд таалахгүй, эсэргүүцсэн хүн олон байсан. Харин өдгөө нийслэлийн иргэд ажлын таван өдөр ээлж ээлжээр 1/5 машин хөдөлгөөнд оролцохгүй байгаагийн ачаар арай л зам дээрээ "О" зогсолт хийчихгүйнхэн гэлдэрч явна. Гэвч тухайн үед масст таалагдаж, алга ташуулах гэж энэ шийдвэрийг гаргалгүй орхисон бол өнөөдөр бид хэзээ ажилдаа ирж, хэдийд гэрийн бараа харах байсан бол.

Аливаа шийдвэр гаргагчид бүгдэд таалагдах гэж, эсвэл шүүмжлэл, эрсдэлээс эмээж, юу ч хийхгүй байвал улс орны хөгжил урагш ахихгүй.. Энэ асуудлаас болж иргэдийн итгэлээ хүлээлгэн сонгосон улстөрчид, эрх бүхий хүмүүс гаргасан шийдвэрийнхээ төлөө ирээдүйд яллуулж, нэр хүндгүй болохоос айж, юу ч хийхгүй, гараа хумхиад суух вий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (150.129.140.174)
    Ene bugs doloogch eeljit zahialgaar urvagchdiig hamgaalj baih shig
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • albaker (93.65.89.201)
    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд таатай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • albaker (93.65.89.201)
    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд таатай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Zochin (112.72.14.203)
    Eh orniihoo ard tvmniihee esreg oortoo ashigtai geree hiisen huvalziig yaaval deer ve
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Талын чоно (27.123.212.143)
    Оюу толгойн гэрээг ингэж хийж болохгүй э гэж ... гэрээг хийх гэж байхад нь ардчилсан нам, ардын намын хашир туршлагатай улс төр, эдийн засгийг сайн ойлгодог гишүүд зөндөө л хэлж байсандаа... 25tv -n нэг нэвтрүүлэг бий дээ...тэгэхэд зөрж давхисаар байгаад л хийсэн дээ... мөнгөний үнэр авсан, нүдний нь ялгаа арилаагүй шуналтай, хүний мөс чанаргүй, эх орон ард түмнийг бодох сэтгэлгүй... муу эрлийз хижигнүүд "МОНГОЛ" улсыг баллаж орхилоо... 100 жил хойшоо болголоо доо... хар толгойгоороо хариуцана гээд байсан одоо битгий гонгиноод 30000н хувьсагчаар хувираад бай ... харицлагыг нь хүлээлгээ... Д. Зоригт гэдэг хулгайч нь хаана байна... тэрийг бас олж ирж энэ хулгайч авилгач новшнуудад монголын газар шороо ямар үнэтэй байдгийг ойлгуулах хэрэгтэй. .. э
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • unshigch (176.127.93.233)
    omhii baasnii yalaa chini u geed hutsaad bainaa. gazar shoroo ulsaa zarj bayajsan hyzyygyi tarvagan tahal, tyynii baasnii alchuur 2 telee hurga, bogs doloogchdiig eh oron ard tymniihee toloo ajiillasan gej hen heleh ve..... iimerhyy urvagchid mongoliin tyyhend olon arvin bii. er ni mongoliin tyyh bol urvagchdiin tyyh. tiim ch uchraas, bogs doloogchdiin uls uchraas onoodor delhiin aldart guilgachin bolchihood omhii jorlondoo hahaj tsatsan har shar gadaad dotood hulgaich luivarchin aluurchin huvalzuudaa tejeej araihiij amidrahchaa bolno. neg negiigee hussan togloomiin zasgiin gazruudtai mongon temdegt ni baasaa archdag tsaasnaas yalgagdahgyi yne tsenegyi, har hor horsol ataarhal, bayarhalt bardamnalt, munhralaar amidarna
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.160.46)
    Лидер,удирдагч хүн холыг харах ард иргэд,улс оронд ашигтай шийдэл гаргах хэрэгтэй
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.32.86)
    Батболд баруун зүүн тийш эргэх. Шийдвэр гаргахдаа олон нийтээс асуулуу?Түүнээс болж маш их хохирол гарсан хэн төлсөн вэ.Одоо уулзварт камер тэмдэг алга тэр мөнгөөрөө энэ ажлаа хийсэн бол чухал байсан.Иймл ухаалаг дарга нар хотыг будьлуулж байна даа.
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
  • Хнз (182.160.32.86)
    Сайханбилэг хэн нэгэнд давуу эрх олгосон нь тодорхой биш байгаа юм байна.Тэгвэл албан тушаалаа ашиглан хотыг хог болгосон йЭнхболдоор ахлуулсан луйварчдыг яах вэ?Дубайн гэрээний зөв бурууг иргэдэд ойлготол яримаар байна.Харин Баярын 7 Энхбаярын байшингуудын учир начирыг шалгаачээ.
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
  • er (27.123.212.139)
    Bogs doloogch
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.227.50)
    Хийж чадна, ард түмнийхээ төлөө ажиллана гэж сонгуульд ордог биздээ. Дараа нь буруу юм хийчээд ийм юм бичүүлээд яахав дээ. Буруу юм хийх, алдаатай ажиллах эрхгүй хүмүүс шүү
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.165.182)
    Учрыг нь олохгүй өмөөрөөд. Ариунсан ариун хүн мөн үү.
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
    • zochin
      bvgd ariuxan gej vv baas xatabch omxiigee tabidaggvi gej vnen vg shvv
      2018 оны 04 сарын 04
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top