x

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ

2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд "Суррон" унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас нийт 11 осол бүртгэгдэж, 15 хүүхэд өртсөн байна. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Осолд өртсөн хүүхдүүдийн хувьд:

  • 6 хүүхэд хөнгөн,

  • 5 хүүхэд хүндэвтэр,

  • 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Насны ангиллаар авч үзвэл:

  • 17 настай хүүхдүүд 46.7 хувь,

  • 16 настай хүүхдүүд 20 хувь,

  • 15 настай хүүхдүүд 26.7 хувь,

  • 14 настай хүүхдүүд 6.7 хувийг эзэлж байна. Мөн осолд өртсөн хүүхдүүдийн 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байжээ.

Осол гарах нөхцлийг үзвэл:

  • 11 хүүхэд автомашины зам дээр,

  • 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ,

  • 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ осолд орсон байна.

Стандарт хэмжил зүйн газраас баталсан журмын дагуу "Суррон" төрлийн хэрэгслээр 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн бөгөөд дараах шаардлагыг хангасан байх ёстой:

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх,

  • Улсын дугаар авсан байх,

  • 2 талдаа тольтой байх,

  • Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангах,

  • Нийтийн тээврийн эгнээ болон замын баруун захыг ашиглахгүй байх,

  • Шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй байх,

  • Анхааруулах дуут дохиотой байх,

  • Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх,

  • Зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах.

Иймд эцэг эхчүүд 18 нас хүрээгүй хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг, мөн замын хөдөлгөөнд оролцоход үүсэх эрсдэлийн талаар сайтар ойлгуулж анхааруулахыг албаныхан зөвлөж байна.

Эх сурвалж: Стандарт хэмжил зүйн газар, Зам тээврийн ослын судалгаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 29 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 37 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 47 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 53 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 57 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 1 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 55 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 28 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 57 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 2 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 5 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 9 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 14 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 23 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 45 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 38 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 44 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 59 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 10 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top