x

Азийн загалмайн шашинтнуудын түрлэг

АЗИЙН ЗАГАЛМАЙН ШАШИНТНУУДЫН ТҮРЛЭГ

Ерөнхийлөгч асан Юн Сук Ёолыг огцруулсан нь Өмнөд Солонгосын нийгэмд олон зөрчил буйг илрүүлжээ. Эдгээрийн нэг нь тус улсын нийгэмд томоохон байр суурь эзэлдэг загалмайн шашины асуудал юм. Цэргийн дэглэм тогтоох гэсэн Юн Сук Ёолын бүтэлгүй оролдлогын дараа евангелистууд түүний хамгийн том дэмжигчид болж гарч ирлээ. Хэт барууны үзэлт пастор Чон Хван Хунь ерөнхийлөгч асны өмөөрөн “Солонгосыг аваръя” уриан дор жагсаал зохион байгуулав. Гэтэл үүний сөргөөр, Солонгос дахь сүм хийдийн үндэсний зөвлөл нь Үндсэн хуулийн цэцээс ардчиллыг сэргээх “түүхэн шийдвэр” гаргасныг сайшаалаа.

Загалмайн шашин нь Өмнөд Солонгосын нийгэмд болон ардчиллын төлөөх тэмцэлд маш нөлөөтэй хүч байсаар ирсэн. Өмнөд Солонгос нь Азийн хамгийн загалмайн шашинт орнуудын тоонд ордог бөгөөд хүн амын 30 орчим хувь нь ийм шашинтай гэж үздэг. Протестант бүлгүүд тус улсын дайны дараах дарангуйлалт дэглэмтэй нягт холбоотой байх хандлагатай байсан бол Ромын католик шашинтнууд 1980-аад оны ардчиллын хөдөлгөөнийг дэмжиж байв. Харин өнөөдрийн хувьд гэвэл урьдын тэр хуваагдал талцал нь илүүтэй тодорхой биш болжээ. “Христэд итгэгчид бол манай туйлширсан нийгмийн хүрээнд бидний өөрсдийгөө тогтворжуулах гол тэнхлэг нь юм, харин бид үүнээ эвтэйхэн зохицуулж чаддаггүй" гэж Католик Энх тайвны өргөн нэвтрүүлгийн корпорацийн Чо Сун Хөнь хэлэв.

Азийн ихэнх орнуудад загалмайн шашинтнууд хүн амын цөөнх гэж тооцогддог ч тэдний нийгэмдээ үзүүлэх хүчтэй нөлөөлөл үүнийг үгүйсгэж байна. Зөвхөн Филиппин, Зүүн Тимор хоёрт л хүн амын олонхи нь загалмайн шашинтан. Европ болон Хойд Америкт Христэд итгэгчдийн хүн ам цөөрөхийн хэрээр "Загалмайн шашны таталцлын төв өөрчлөгдөж байна" гэж Азийн Христийн бага хурлын гишүүн Мэтюс Жорж Чунакара үзэж байна. Африк, Латин Америк бол шинээр итгэгчдийн гол эх сурвалж боловч, Ази ч мөн адил тийм үүрэг гүйцэтгэх боллоо. 2020-2025 оны хооронд загалмайтан хүн ам жил бүр дунджаар 1.6%-иар өссөн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус бүс нутаг загалмайн шашин чухал ач холбогдолтой болж буйг илтгэж Ромын Пап Франциск Зүүн Өмнөд Азид айлчилсан.

Загалмайн шашны удирдагчид Азиас улам бүр олноор тодрох боллоо гэж Бостон дахь Гордон-Конвэлл теологийн семинарын ажилтан Тодд Жонсон тэмдэглэв. Америкийн пастор Билли Грахамын үүсгэн байгуулсан евангелист бүлэг болох Лозанна хөдөлгөөнийг Японд солонгос гаралтай америк хүн удирддаг. Өөр нэг том евангелист хөдөлгөөн болох Пэнтэкостал дэлхийн нөхөрлөл ба Дэлхийн евангелист холбоодын сүүлийн үеийн тэргүүлэгчдэд малайз, филиппин хүн тус тус багтжээ. Өмнөд Солонгосын номлогчид дэлхийн хамгийн идэвхтэй хүмүүсийн тоонд ордог. Өмнөд Солонгосын кардинал Лазарус Ю Хөнь Сикийг дараагийн папаар томилох боломжтой гэж үздэг.

Ази тивд загалмайн шашин шүтдэг хүмүүс тооцоолсноос хавьгүй олон байж магадгүй. Судалгаанд оролцогчдыг шашин шүтлэгийн аль нэгийг нь сонгохыг тулгадгаас болж Азийн орнуудын Христэд итгэгч хүн амын эзлэх хувийг дутуу харуулсан гэж Индианагийн Пүрдюгийн их сургуулийн Фэнган Ян үздэг. XIX зууны сүүлчээр хилээ нээх хүртлээ Христийн шашныг хүчирхийлэн дарж байсан Япон улсыг авч үзье. Японы хүн амын ердөө 1% нь загалмайн шашинтай гэж үздэг ч, хэрэв санал асуулгад оролцогчид хэд хэдэн шашин зэрэг сонгохыг зөвшөөрвөл Христэд итгэгчидийн тоо хүн амын 3-4% болж өснө гэж ноён Ян хэлэв.

Загалмайн шашин нь боловсролын салбарт, цаашлаад бүс нутгийн элитүүдийн дунд эзлэх жингээрээ илүү байдаг. Дайны дараах Японы 65 Ерөнхий сайдын ес нь (14 хувь) загалмайн шашинтан байсан, үүнд тус улсын одоогийн удирдагч Ишиба Шигиру багтжээ. "Японы загалмайн шашинтнуудын хамгийн их жин дардаг салбар нь боловсрол юм." гэж Хойд Каролина мужийн их сургуулийн Леви Маклафлин ярьсан. Тус улсын шилдэг хувийн сургуулиудын ихэнх нь загалмайн шашны үндэстэй. Японы 600 орчим хувийн их сургуулиудын 10 хувь нь загалмайн шашны байгууллагууд байдаг гэж Токиогийн христийн их сургуулийн ерөнхийлөгч Ямагучи Ёичи үзэж байна. Христийн шашны нөлөө ялангуяа Өмнөд Солонгост тод илэрдэг. Солонгосын их сургуулийн Ким Юн Ги хэлэхдээ, тус улсын дайны дараах ерөнхийлөгч нарын 70 орчим хувь нь загалмайн шашинтай байсан бол их дээд сургуулийн гуравны нэг орчим нь христийнхэн.

Өмнөд Солонгосын орчин үеийн загалмайн шашинтнууд гайхалтай олон янз байдаг. "Солонгосын нийгэмд төдийгүй тэндэхийн сүм хийдэд хэт баруун, зүүний бүхэл бүтэн спектр байдаг" гэж ноён Ким хэлэв. Итгэгчид заримдаа хөдөлмөрийн эрх гэх мэт эдийн засгийн асуудлаар улс орны дэвшилтэт үзэлтэй хүмүүстэй нэгдэж, харин нийгмийн асуудалд консерваторуудыг дэмждэг.

Евангелист сүмүүд Өмнөд Солонгост ижил хүйстний эрхийг эсэргүүцэх хөдөлгөөнийг удирдаж байна. Эдгээр мега сүмүүд Америктай нягт холбоотой байдаг. Өнгөрсөн зун Америкийн ерөнхийлөгчийн хүү бага Дональд Трамп Сөүл дэх дэлхийн хамгийн том мега сүм болох Ёидод үг хэлжээ. "Бид та бүхний итгэдэг, бидэнтэй хуваалцдаг Иудай-Христийн шашны бүх үнэт зүйлсийн төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно" гэж тэр хэлэв. Тэд боломжит сонгогчдын томоохон бүлгийг нэгтгэснээр Өмнөд Солонгосын улс төрд "асар их нөлөө үзүүлж" чадна гэж ижил хүйстнүүдийн эрхийг дэмжсэн хэргээр Өмнөд Солонгосын методист сүмээс хөөгдсөн пастор Ли Дун Хван хэлэв.

Гэсэн хэдий ч Ли хувраг мөн сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост ижил хүйстнүүдийн парадыг дэмжихээр цөөн боловч өсөн нэмэгдэж буй дэвшилтэт шашны зүтгэлтнүүд гарч ирснийг тэмдэглэв. Сүмийн гишүүдийн нэг нь өөрийгөө ижил хүйстэн гэдгээ Ли хуврагт хэлэхэд тэрээр ижил хүйстнийг дэмжих нийгэмлэгт хандсан уриалгаа зарлаад, "Есүс бүх хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн" гэжээ. "Өнөөдөр Есүс аль талд байх байсан бол?" 

Б.БААБАР

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 16 цаг 28 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 17 цаг 5 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 17 цаг 31 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 17 цаг 42 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 17 цаг 48 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 17 цаг 54 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 17 цаг 59 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 18 цаг 3 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 21 цаг 35 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 21 цаг 38 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 21 цаг 39 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 21 цаг 44 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 21 цаг 47 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 21 цаг 50 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 23 цаг 1 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 55 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top