x

E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх зорилгоор 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн E-Mongolia систем нь иргэдэд хялбар, шуурхай, ил тод үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний хамгийн том цахим систем болон өргөжиж байна. Тус систем нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 байгууллагын 181 төрлийн үйлчилгээтэйгээр албан ёсоор нээж, олон нийтэд үйлчилж эхэлсэн бол өдгөө 88 байгууллагын 1264 үйлчилгээг үзүүлж, өнөөдрийн байдлаар бүртгэлтэй хэрэглэгч, үйлчлүүлэгч иргэдийн тоо 2,000,000 -д хүрлээ.

E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр 17 настай Цогтбаярын Эгшиглэн тодорлоо. Ц.Эгшиглэн нь “Наран” ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бөгөөд гадаад улсад их, дээд боловсрол эзэмших зорилготойгоор элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй аж. Тэрбээр 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр E-Mongolia аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгэлээ шинээр үүсгэн, анхны авсан үйлчилгээ нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт” байжээ.

Тэрээр “Миний хувьд гадаад улс руу суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд хамгийн хэрэгтэй материалаа E-Mongolia системээс авч болдог гэдгийг мэдээд шинэ хэрэглэгч болсон. Үйлчилгээг авахад ямар нэгэн асуудалгүй, түргэн, шуурхай байгаа нь үнэхээр таалагдсан. Гэхдээ өөрийгөө 2 сая дахь хэрэглэгч болно гэж үнэхээр төсөөлөөгүй. Анх энэ мэдээг сонсоод итгэж өгөхгүй байсан ч маш их баяртай байна. Хамгийн гол нь хаанаас ч, цаг заваа хэмнээд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авчихна гэдэг нь хялбар санагдсан. Гэр бүл, сургуулийн удирдлага болон ангийн минь найзууд хүртэл баяр хүргээд өөрийгөө их л азтай байна гэж бодож байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс 2 сая дахь хэрэглэгчтэйгээ албан ёсоор уулзаж, үнэ бүхий зүйл, гарын бэлэг гардуулан цаашдын хичээл, сурлагад нь өндөр амжилт хүссэн юм.

Иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилготой E-Mongolia систем нь сар бүр дунджаар 17,000 гаруй шинэ хэрэглэгчээр цар хүрээгээ тэлж, цахим шилжилтийн амжилтыг өдөр бүр бататгаж байна. 2025 оны 04 дүгээр сарын байдлаар тус системд 7245 шинэ хэрэглэгч бүртгүүлээд байна.

Цаашид хиймэл оюун ухаанд суурилсан зөвлөмжийн систем, автомат хариулагч, дата анализын дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хөгжүүлэн нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа нь цахим засаглалыг улам боловсронгуй болгох чиглэлд чухал алхам болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 17 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 35 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 12 цаг 41 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 45 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 49 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 13 цаг 43 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 16 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 45 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 50 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 53 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 2 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 11 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 33 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 4 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 26 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 32 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 47 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top