x

Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна

ХЭҮК-ын 24 дэх илтгэлд цахим технологитой холбоотой асуудлуудыг голлон хөнджээ. Жишээ нь, сургууль болон дотуур байрныхаа бүх өрөөнд хяналтын камер байрлуулсан зөрчил цөөнгүй гарсан байна. Мөн зочид буудал, караоке, нийтийн халуун усны газруудад хяналтын төхөөрөмж байршуулсан нь хүний эмзэг мэдээлэлд хэт халдсан үйлдэл гэж дүгнэжээ. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 120 мянга гаруй камер байршуулсан бөгөөд үүнээс улсын болон төсвийн хөрөнгөөр 11 мянга гаруй камерыг байршуулж, одоо ашиглаж байна. Эдгээр камер нь автомашины дугаар, хүний царайг таних боломжтой нарийвчлалтай хяналтын системтэй. Гэвч хүний хувийн мэдээллийг хамгаалах, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах зохицуулалт одоогоор эхлэл төдий, хангалтгүй байна гэж дүгнэсэн байна.

Мөн хүний эрхийн зөрчилтэй холбоотой нэг асуудал нь зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим гавийн хэрэглээ аж. Өнөөдрийн байдлаар манай улсад зорчих эрхээ хязгаарлуулсан 6100 гаруй хүн байгаа бөгөөд тэдгээр нь 2-5 жилийн хугацаанд цахим гав зүүж явахаар заагдсан байдаг. Гэтэл эрүүл мэндийн тусламж авах шаардлага үүсэхэд харьяа дүүргийн эмнэлэгт очиж чадахгүй, байрлалын зөрүүгээс олон эрх нь зөрчигдөж байгааг тогтоожээ. Жишээлбэл, ялтан Хөтөл суманд амьдардаг бол харьяа эмнэлэг нь Орхон аймагт байршдаг. Ийм тохиолдолд хязгаарлалтын бүсээс гарах шаардлага үүсдэг.

Цахим гавыг бугуй болон хөлийн шилбэнд зүүдэг. Гэвч тэр нь авах боломжгүй хийцтэй учраас өвлийн улиралд гутал өмсөх, эсвэл чийгтэй нойтон газар ажилладаг хүмүүст хүндрэлтэй. Усанд норж эвдрэх, тогонд цохиулах эрсдэл ч бий. Цэнэглэх хугацаа нь 6-8 цаг бөгөөд цэнэг барих хугацаа нь 2-3 цаг гэж байна. Энэ нь бага хугацаа бөгөөд хүндрэл дагуулж байгаа аж.

Мөн манай улс иргэдээ цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлээгүй байна. Гэвч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, хууль хяналтын байгууллагууд иргэдээс зорилгоосоо хэтэрсэн мэдээлэл цуглуулан авч байгаа гэж үзжээ. Зарим тохиолдолд зорилгоосоо давсан, хэт их хэмжээний мэдээлэл цуглуулж байгааг анхааруулсан байна.

Ямар мэдээлэл цугларч байгаа, аль нь шаардлагагүй гэж ХЭҮК үзэж байгаа талаарх дүгнэлтээ ч мөн танилцуулжээ. Энэ удаагийн илтгэлд тагнах төхөөрөмжтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, цахим технологитой холбоотой ялгаварлан гадуурхалт, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 14 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 22 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 32 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 12 цаг 38 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 42 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 46 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 13 цаг 40 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 13 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 42 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 47 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 50 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 54 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 59 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 8 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 30 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 2 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 23 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 30 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 44 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top