Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр автомашин мөргөлдсөн осол гарчээ. Товчооны замд “Beiben North Benz” маркийн ачааны автомашин “Toyota Prius” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Уг ослын улмаас “Toyota Prius” маркийн автомашины авжолооч Э нь гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.