x

“Туулын хурдны зам” төсөл 2.3 их наяд төгрөгийн өртгөөр хэрэгжинэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжиж буй авто замын хамгийн том бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нийслэлийн зүүн болон баруун бүсийг холбох 32 км урт, 6 эгнээ авто зам баригдана. Энэхүү зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас эхлэн баруун аймаг руу гарах Аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх бөгөөд хотын төвийн бүсээр дайран өнгөрөх хэсэгт гүүрэн байгууламжууд багтах юм.

Анх 4 эгнээ зам болгон төлөвлөж, нийт төсөвт өртгийг 916 тэрбум төгрөгөөр баталсан боловч 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаанаар төслийг 6 эгнээ болгох, гүүрэн байгууламжуудын хэмжээг тэлэх шийдвэр гарч, нийт төсөв 1.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний дараагаар гүүрэн байгууламжийн урт 6771 метрээс 9878 метр болж нэмэгдсэн бөгөөд ажилчдын цалин, техник ашиглалтын үнийг шинэчилснээр төсөв дахин өсч, нийт өртөг 2.384 их наяд төгрөг болсон байна.

Нийслэлийн төсвөөс зөвхөн 2025 онд 538.6 тэрбум төгрөг-өөр санхүүжүүлэхээр баталгаажуулсан бөгөөд төсөл Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулж, хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийг дэмжих өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт гэж тооцогдож байна.

“Туулын хурдны зам” нь орчин үеийн стандарт бүхий замын сүлжээтэй хотын үндсэн тулгуур дэд бүтцийн нэг болон хөгжихөөс гадна иргэдийн цаг хугацааг хэмнэж, дотоодын болон бүс нутгийн ложистикийн урсгалыг сайжруулах бодит хөшүүрэг болох юм.

Эх сурвалж: НЗДТГ, Барилгын хөгжлийн төв, ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 36 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 44 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 54 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 0 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 4 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 8 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 2 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 35 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 4 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 9 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 12 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 16 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 21 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 30 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 52 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 24 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 45 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 52 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 6 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top