x

“Урт цагаан”-ы суурин дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний шинэ төв сүндэрлэнэ

2024 оны нэгдүгээр сард нураасан “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгын суурин дээр далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил есдүгээр сард эхэлж, өнөөдөр барилгын ажил ид үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт хоёр хэсэгт хуваан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард, үйлчилгээний барилгыг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Бодь Пропертийз” компанийн ахлах инженер Д.Пүрэв-Очирын хэлснээр, төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусах шатандаа орсон бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн дээр тохижилт бүхий авто зогсоол багтах юм. Харин B1 давхартайгаа нийлсэн гурван давхар үйлчилгээний барилга нь есдүгээр сард ашиглалтад орох төлөвтэй байна.

Зураг төслийг гүйцэтгэсэн “Интеллект Тауэр” компанийн архитектор С.Батзоригийн тайлбарласнаар, иргэд ая тухтай амрах боломжтой ногоон байгууламж бүхий хүрээлэн, нийтийн бие засах газар, худалдаа үйлчилгээ, жуулчдад зориулсан мэдээллийн танхим зэрэг олон нийтийн зориулалттай орон зайг цогцоор нь төлөвлөсөн. Мөн Урт цагааны хуучин барилгад худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст зориулан түрээсийн талбай шийдэж өгсөн байна.

Төслийн гол онцлог нь нэрт архитектор Б.Дамбийнямын түүхэн барилгын суурин дээр шинэ төлөвлөлт хийгдэж буй явдал бөгөөд түүх, соёлын өвийн залгамж чанарыг хадгалах зорилгоор ач холбогдол өгч ажиллаж байгаа аж.

Тохижилтын хүрээнд:

  • Дугуйн болон явган хүний зам

  • Усан оргилуур, усан толио

  • Задгай театр зэрэг бүтээн байгуулалтууд багтаж буй бөгөөд нийслэлийн төвд иргэдэд зориулсан шинэ амралт, үйлчилгээний цогц орчин бүрдэх гэж байна.

Эх сурвалж: Бодь Пропертийз, Интеллект Тауэр, НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 38 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 46 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 56 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 2 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 6 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 10 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 4 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 37 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 6 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 11 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 14 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 18 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 23 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 32 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 54 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 26 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 47 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 54 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 8 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top