x

АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам болон байнгын хорооны зарим гишүүд энэ сарын 16-нд АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа.

АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж сургуулийнхаа талаар товч танилцуулга хийснээр уулзалт, хэлэлцүүлэг эхэлсэн. Тэрбээр, АШУҮИС нь 1700 ажилтан, албан хаагч, 15 мянган оюутантай. Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай, Архангай гэсэн 4 аймагт салбар сургуультай. Архангай аймаг дахь салбар сургуулийг өргөтгөж, сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж байна гэдгийг онцлоод, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, онцлох хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулав. Тус сургуульд англи хэлээр эмч бэлтгэх, анагаах ухаан магистрын нэгдмэл хөтөлбөрүүдээс гадна МУБИС-тай хамтран “Эрүүл мэндийн боловсрол арга зүй”, ХААИС-тай хамтран “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. АШУҮИС төрийн өмчийн сургуулиудаас эрэмбээрээ дэлхийд 2568, азид 979, Монгол Улсдаа 2 орж байна. Манай сургууль 2030 он хүртэлх хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна гэв.

Энэхүү танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн нар байр сууриа илэрхийлж, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар харилцан ярилцав. Тухайлбал, тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ирэх 2026 оныг боловсролыг дэмжих жил болгохоор Засгийн газрын түвшинд ярилцаж байна. Тиймээс боловсролын салбарын хөгжилд томоохон дэвшил гарна гэдэгт итгэж байна. АШУҮИС-ийн үйл ажиллагаа бол манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур юм. Тиймээс УИХ-ын байнгын хороо эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хийхэд хамтран ажиллахын тулд танай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна гэв.

Түүний дараа байнгын хорооны гишүүд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн амбулатори болон тасгуудаар явж үйл ажиллагааг нь сонирхлоо. Тус эмнэлгийн захирал М.Адилсайхан, эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон сүүлийн үеийн тоног төхөөрөмж зэргээ нэг бүрчлэн танилцуулсан. Монгол-Япон эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж, 2019 оны зургаадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Манай улсын хувьд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлсэн анхны эмнэлэг гэдгээрээ онцлог. Амбулаторийн үндсэн болон нарийн мэргэжлийн 28 кабинеттэй, 90 ортой эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа талаараа танилцуулаад, 350 ортой шинэ эмнэлэг барих зураг төслөө боловсруулан, холбогдох яамтай хамтран ажиллаж байна гэсэн мэдээлэл өглөө.

Монгол анагаах ухааны олон улсын сургууль, хүрээлэнгийн захирал Ч.Батнайрамдал, Анагаах ухааны сургуулийн захирал Я.Энхтөр нар сургуулийн анги, танхим, лабораториудаараа явж танилцуулга хийв. Тухайлбал, тус сургуулийн Ур чадварын төв буюу англи хэлээр хүний их эмчийн хөтөлбөрөөр бэлтгэгдэж буй оюутнуудтай уулзлаа. Энэ хөтөлбөрт 312 гаруй оюутан суралцаж байгаагаас 9 орны 40 гаруй нь гадаад оюутан ажээ. Байнгын хорооны гишүүд эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаа болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай танилцсаны дараа санал солилцож ярилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 35 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 43 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 53 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 12 цаг 59 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 3 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 7 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 1 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 34 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 3 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 8 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 11 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 15 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 20 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 29 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 51 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 23 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 44 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 50 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 5 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 16 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top