x

Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэв

ХЭҮК-оос хүний эрхийг хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХЭҮК:

-“Монгол Улс Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд анх баталж, 2002 онд шинэчлэн найруулсан. Гэвч энэ харилцааг 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах болсноор Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон. УИХ-аас Өмгөөллийн тухай хуулийг 2019 онд дахин баталж эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчийн эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгааг хангахыг тодорхой зохицуулсан ч баталгааг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд тусгаагүй. Тус хуулийн 15.29 дүгээр зүйлээр “Өмгөөллийн тухай хууль зөрчих” заалт өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхээр заасан нь өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгах нөхцөл бүрдсэн гэж болно. Энэ нь НҮБ-ын “Хуульчдын гүйцэтгэх үүргийн талаарх үндсэн зарчмууд”-д заасан хуульч, өмгөөлөгчийн бие даасан байх зарчмыг алдагдуулж болзошгүй. 

Эрх зүйн маргаан шийдэхэд өмгөөлөгчийн оролцоог үгүйсгэх, хязгаарлах байдал гарсаар байгаа нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээх зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах талаарх төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээх үүргийг зөрчиж буй хэлбэр юм” гэв.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны бүртгэлд энэ оны байдлаар 3,097 өмгөөлөгч байгаагаас 2238 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт өмгөөлөгчийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй аж.

"Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хамтран өнгөрсөн онд “Хүний  эрх хамгаалагч болох өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгаа хийж, 426 өмгөөлөгчөөс анкет асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн 7 удаагийн ярилцлагад 27 өмгөөлөгчийг хамруулжээ.

Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал:

-“Олон улсад статус, төрлөөсөө үл хамааран хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлч бүр хүний эрх хамгаалагч юм. Хэвлэлийн эрх чөлөөний байдал манай улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал, “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монголын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэсэн бол 2024 онд 51.34 оноогоор “муу” гэж дүгнүүлэн, 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан учир хэвлэлийн эрх чөлөө улам хумигдаж буй улс орны тоонд багтсан гэсэн үг” гэв.

“Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны хүрээнд 424 сэтгүүлчээс асуулга авч, 5 удаагийн ганцаарчилсан, бүлгийн ярилцлагыг 10 сэтгүүлчийг оролцуулан хийхэд олонх нь улс төрийн хараат болон хуулийн байгууллагад шалгуулсан, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн хязгаарлалт, сэтгүүлчдийн эсрэг сэтгэл санааны дарамт, санхүүгийн хараат байдал тулгамдаж байна гэж хариулжээ.  Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 35 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтнуудаас дарамт ирдэг, 13.4 хувь нь ажил мэргэжилтэй холбоотой зөрчлийн хэрэгт шалгагдсан гэж. Тэдний 14.1 хувь нь нийслэлд, 8.3 хувь нь аймаг, орон нутагт сэтгүүлч мэргэжлээр ажилласныхаа төлөө зөрчлийн хэргээр шалгуулжээ.

Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд дээрх асуудлыг тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганаар илтгэлийг хэлэлцэж, арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоол батална гэдэгт найдаж байгааг ХЭҮК мэдээлэв. 

Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2020 оноос хойш жил бүр багассаар байна. Өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн салбарын 434 байгууллагад 4,378 хүн ажиллаж байв. Тэдний 28 хувь нь 30 хүртэлх, 38 хувь нь 30-40 хүртэлх насныхан байна. Энэ салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь сэтгүүл зүйн бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, редактор, тоймч бөгөөд тэдний тал хувь нь сэтгүүлч мэргэжилтэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 17 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 35 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 41 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 45 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 49 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 43 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 16 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 45 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 50 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 53 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 2 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 11 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 33 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 5 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 26 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 32 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 47 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top