x

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын уралдаан зарлана

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн сарын 28-нд байгуулсан.

Тодруулбал, тус ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар тушаал, А/394 дүгээр захирамжаар байгуулсан юм. Уг ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын байранд боллоо.

Ажлын хэсгийн хуралдааныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ахалж, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд танхим болон онлайн хосолсон хэлбэрээр оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Хүннү хотын хот төлөвлөлтийн үзэл баримтлалын олон улсын уралдааны ажлын даалгаварт гишүүд санал өгч хугацааг тодорхойлох, уралдааныг www.hunnucity.mn хаягаар нээлттэй мэдээлж, олон улсын түвшинд чанартай зохион байгуулж, ажлын хуваарийг нарийвчлан гаргаж, дараагийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалт нь Монгол Улсын түүхэн өв, тогтвортой хөгжлийн зарчмыг орчин үеийн инновацтай хослуулсан дэлхийн жишигт нийцэх ухаалаг хотыг бий болгох эхний алхам” хэмээн тодотголоо.

Энэхүү олон улсын уралдаанаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй, аюулгүй, тогтвортой усны нөөц бүхий Хүннү хотыг төлөвлөхөд дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн оюун санаа, бүтээлч санаачилгыг нэгтгэх зорилготой юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 15 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 23 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 33 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 39 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 43 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 47 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 41 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 14 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 43 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 48 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 51 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 55 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 0 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 9 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 31 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 3 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 25 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 31 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 45 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top