x

Өсвөр үе, залуучуудын оролцоотой “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сайн дурынхны төв болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Сайн үйлсийн өдөр”-ийг энэ жил “Teenage Life Style” уриан дор Төв талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгт сайн дурын 1500 гаруй өсвөр үеийн хүүхэд, залуус идэвхтэй оролцсон бөгөөд тэд эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

“Good Deeds Day” буюу “Сайн үйлсийн өдөр” нь дэлхийн 100 гаруй оронд жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр ажил зохион байгуулах олон улсын санаачилга юм. Манай улсын хувьд энэ жилийн үйл ажиллагаа өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд, амьдралын хэв маягт онцгой анхаарал хандуулж буйгаараа онцлог байлаа.

Төв талбайд болсон өдөрлөгийн үеэр:

  • Эрүүл зөв хооллолтын ач холбогдлын талаар танилцуулга, зөвлөгөө өгч

  • Өдөр тутмын дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилсан практик хөтөлбөрүүд хэрэгжүүлж

  • Сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ойлголт, мэдээлэл хүргэж

  • Хорт зуршлын хор уршгийн талаар мэргэжлийн зөвлөмж өгсөн

Мөн оролцогч хүүхэд, залуусын дунд урлаг, спорт, урам зориг өгөх үйл ажиллагаа зохион байгуулсан нь тэдэнд өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх шинэ орон зай болж өгсөн юм. Өсвөр үе, залуучуудын дуу хоолойг сонсож, тэднийг нийгмийн идэвхтэй гишүүн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн энэ төрлийн санаачилга цаашид улам өргөжиж, олон нийтийг хамарсан, тэгш оролцоог дэмжсэн хэлбэрээр зохион байгуулагдах нь зүйтэйг оролцогчид онцолж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ, Монголын сайн дурынхны төв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 34 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 42 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 52 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 58 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 14 цаг 2 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 6 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 15 цаг 0 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 33 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 цаг 2 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 7 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 10 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 14 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 19 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 28 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 50 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 22 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 44 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 50 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 4 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 15 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top