x

Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэлд хөрөнгө оруулалт шаардлагатай байна

Монгол Улсад дээд боловсролын байгууллагад 2025 оны байдлаар бакалаврын түвшинд 113 мянга гаруй оюутан суралцаж байна. Гэвч энэхүү тооны дийлэнх нь бизнес, удирдлагын ухаан, хууль зүй зэрэг ерөнхий чиглэлүүдийг сонгож байгаа бөгөөд нийт 40 мянга орчим оюутан эдгээр мэргэжлээр суралцаж байна. Харин байгалийн ухаан, хөдөө аж ахуй, ой, загас, мал эмнэлгийн чиглэлээр суралцагчдын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин буурсан нь салбарын мэргэжилтний хомсдолд хүргэх бодит эрсдэлийг үүсгээд байна.

Статистик мэдээллээр байгалийн шинжлэх ухааны чиглэлд 3600 орчим, хөдөө аж ахуй болон мал эмнэлгийн чиглэлд 2300 гаруй оюутан суралцаж байгаа нь улсын хөгжлийн суурь тулгуур болсон мэргэжлүүдийн хувьд хангалтгүй үзүүлэлт болж байна. Их, дээд сургууль төгсөгчдөөс 1500 гаруй нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр, 690 нь мэдээлэл, технологийн чиглэлээр, 470 нь математик, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр төгсөж байгаа ч эдгээрийн цөөн хувь нь мэргэжлээрээ ажиллах хандлагатай байна.

Байгалийн ухааны хичээлд сурагчдын сонирхлыг татаж, энэ чиглэлийн мэргэжил сонгоход түлхэц болох гол хүчин зүйл нь танин мэдэхүй, туршилт, судалгаа, гардан үйл ажиллагаанд суурилсан сургалтын арга зүй юм. Өнөөдрийн байдлаар ихэнх сургуулиуд практик дадлагын хэрэглэгдэхүүн, лабораторийн орчин дутмаг байгаагаас байгалийн ухааны хичээл үр дүн багатай, сурагчдын сонирхол буурсан хэвээр байна. Тиймээс багш нар шинжлэх ухааны мэдлэгийг амьдралд нийцүүлэн, туршилтаар баталгаажуулж, сурагчдыг идэвхтэй оролцоход чиглэсэн сургалтын орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцолж байна.

Боловсролын салбарын тулгамдсан асуудлын нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байх үзэгдэл юм. Судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаггүй. Энэ нь мэргэжил сонголтын буруу хандлага, хөдөлмөрийн зах зээлтэй уялдаагүй сургалтын бодлогоос шалтгаалж байна. Улс орны хөгжлийн стратеги, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулсан, эрэлттэй мэргэжлүүдийг сурталчилж, оюутныг зөв чиглүүлэх нь чухал юм.

Багшийн хувьд “чанартай боловсрол чанартай багшаас төрнө” гэсэн зарчмаар хичээл заах багш нарыг сургах, сургууль бүрд мэргэжлийн лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүн бүхий анги кабинет байгуулах, мөн багшийн сургалт, чадавхжуулалтад улсаас хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Түүнчлэн суурь боловсролын түвшинд байгалийн ухааны мэдлэгийг хүртээмжтэй, системтэй олгох нь ирээдүйн мэргэжил сонголтод нөлөөлж, инженер, техникч, эмч зэрэг нарийн мэргэжилтний тоог нэмэгдүүлэх бодлогын суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Эрүүл мэндийн чиглэл, байгаль, хүн судлалын чиглэлд сонирхолтой сурагчид бага наснаасаа эхлэн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, чадвар эзэмшсэнээр мэргэжлийн чиг баримжаа зөв тогтож, ажлын байранд өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчин болон төлөвших боломжтой.

Эх сурвалж: БШУЯ, ҮСХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 30 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 38 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 48 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 54 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 58 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 2 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 56 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 29 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 58 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 3 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 6 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 10 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 11 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top