x

Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар шалгарлаа

Хэнтий аймгийн Политехник коллежийн 11 оюутан 2025 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар шалгарч, цэргийн алба хаах эрхээ гардан авлаа. Тэднийг эрүүл мэнд, бие бялдрын шалгуур үзүүлэлтээр тэнцсэн залуусаас сонгон шалгаруулсан бөгөөд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, цэргийн үүрэгтний үнэмлэх, сурах бичиг гардуулсан юм. Шалгаруулалтад нийт 14 залуу оролцож, 11 нь тэнцэн цэргийн бэлтгэлд хамрагдах болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тус хөтөлбөрийг Монгол Улсад 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бол Хэнтий аймагт 2023 оноос хэрэгжиж байна. Аймгийн хувьд их, дээд сургууль байхгүй ч Политехник коллежид суралцагчид энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож буй нь залуусын эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй гэж орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас хөтөлбөрийг дэмжиж, коллеж дээр “Оюутан цэрэг”-ийн зориулалтын танхимыг “Дайчин алдрын” булангийн хамт байгуулж, нийт 6 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн байна.

Оюутан цэрэгт хамрагдах үйл явц дараах дарааллаар явагддаг:

  • Эрүүл мэндийн үзлэг, эмчийн дүгнэлт

  • Бие бялдрын шалгалт: 100 болон 3000 метрийн гүйлт, суниалт, гэдэсний таталт

  • Шалгаруулалтад тэнцсэн оюутнуудад цэргийн алба хаах боломжийг олгох

Цэргийн сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд:

  1. Цэргийн ерөнхий бэлтгэл сургалт

    • 2 багц, 96 цаг

    • 2025 оны 4 дүгээр сарын 5-наас эхлэн 2 сарын хугацаанд

    • Бямба, ням гараг бүрт 6 цагаар орно

    • Политехник коллеж дээр явагдана

  2. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт

    • 14 багц, 560 цаг

    • 6 дугаар сараас эхлэн 2 сарын хугацаанд

    • Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалт-амралтын баазад явагдана

Хөтөлбөрт хамрагдаж буй залуус цэрэгжилтийн хичээлд суралцахаас гадна хамтын ажиллагаа, сахилга бат, эх оронч үзэл, хувь хүний төлөвшил, нийгмийн хариуцлагыг зэрэгцүүлэн эзэмших боломжтой болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Цаашид ч аймгийн залуусын дунд эх оронч үзэл, төрийн албанд зүтгэх хүсэл тэмүүллийг дэмжихэд энэхүү хөтөлбөр томоохон нөлөө үзүүлнэ хэмээн орон нутгийн удирдлагууд итгэж байна.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ, Политехник коллеж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top