x

Гэмт хэргийг илрүүлэх “MD-Video AI” программыг Тээврийн цагдаагийн албанд хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албанд дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллагын хэрэглэдэг “MD-Video AI” программыг албан ёсоор хүлээлгэн өглөө.

Уг программыг БНСУ-ын GMD soft компани хөгжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд ашиглагдах нотлох баримт цуглуулах, хяналтын камерын бичлэг тодруулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай төрх болон бусад эд зүйлсийг таньж олоход зориулагдсан. Мөн ашиглах боломжгүй болсон гар утаснаас мэдээлэл сэргээх зэрэг олон талын давуу талтай.

Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камер ажиллаж буй. Эдгээрийг хянадаг нэгдсэн төв “MD-Video AI” програмтай хослон ажилласнаар камерын бичлэгийг нарийвчлан шалгах, гэмт хэргийн нотлох баримтыг түргэн шуурхай бүрдүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр гэмт хэргийг илрүүлэх хугацаа, зардлыг хэмнэхээс гадна цагдаа, мөрдөгчдийн ажлын ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэж албаны хүмүүс онцолж байна.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Хосбаярын хэлснээр, “MD-Video AI” програм нь чанарын шаардлага хангахгүй бичлэгээс хүртэл нотлох баримт гарган авах боломжийг олгож буй нь иргэдийн эрхийг сэргээх, хэргийг шийдвэрлэх ажиллагаанд чухал түлхэц болж байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын мэдээлснээр, “MD-Video AI” программтай хамт иж бүрэн өндөр хүчин чадалтай компьютерын тоног төхөөрөмжийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн хангахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ саяхан Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 2 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 5 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 7 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 9 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 10 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 20 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 44 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 25 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 26 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 27 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 21 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 39 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 40 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 41 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 42 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 3 цаг 43 мин Монголын тамирчид буудлагын дэлхийн дэвжээнд цэц мэргэнээ сорино 3 цаг 45 мин Мальдив улсад 2006 оноос хойш төрсөн залуучуудыг тамхи татахыг хориглолоо 3 цаг 46 мин Нигер дэх хүчирхийллийг зогсоохын тулд АНУ агаарын цохилт өгч болзошгүй 3 цаг 48 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top