x

Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2024 онд Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж талбайн эмзэг байдлыг судалж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд чухал мэдээлэл бүхий үр дүнг танилцуулжээ.

Судалгаанд дурдсанаар нийслэлийн нийт 180 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд гэр хорооллын нийт талбай 232.06 км² байна. Энэ бүсэд ашиглагдаж буй авто зам, гудамжны сүлжээний 10 хувь буюу 20 орчим км² нь хаалттай, том оврын аврах, гал унтраах тусгай зориулалтын автомашин нэвтрэх боломжгүй, хаягжилт хангалтгүй, үерийн усанд өртөмтгий зэрэг эрсдэл бүхий байршилд оршиж буйг судлаачид тогтоожээ.

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд хийсэн үнэлгээгээр:

  • Машин очих боломжгүй мухар гудамж

  • Үерийн ам болон үерт автах магадлалтай байрлал

  • Өндөр хүчдэлийн дор буусан өрхүүд

  • Автомашин эргэх боломжгүй нарийн гудамж

  • Үерийн даланд байрласан болон зам хааж, хашаа сунгасан байршил

  • Өндөрлөг газарт буусан гэр хорооллын хэсгүүд

гэсэн шалтгаануудаар нийт 396 байршил-ыг өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон байна.

Энэхүү судалгаа нь нийслэлийн онцгой байдлын байгууллагуудын гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, түргэн шуурхай аврах ажиллагааг оновчтой зохион байгуулах, замын сүлжээний сайжруулалтад суурь мэдээлэл болох юм.

Эх сурвалж: ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.185.92)
    Ямао арга хэмжээ авч эрсдэлийг буурууах санаа оноо байна ???Энэ бол яриад орхих асуудал биш !!!
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 32 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 40 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 50 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 56 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 14 цаг 0 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 4 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 58 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 31 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 цаг 0 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 5 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 8 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 17 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 26 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 48 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 19 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 41 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 47 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top