x

БНХАУ-д зорчихдоо бичиг баримтаа гээхээс болгоомжилж, хувийн хариуцлагаа өндөржүүлэхийг анхааруулав

Сүүлийн үед Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо гадаад паспорт, бэлэн мөнгөө гээх, олон нийтийн тээврийн хэрэгсэлд мартах зэрэг тохиолдол олноор гарч байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам мэдээллээ. Ийм нөхцөл байдал нь иргэдэд бодит хүндрэл үүсгэж байгаа бөгөөд, жишээлбэл, гадаад паспортаа алдсанаар:

  • Зочид буудалд байрлах боломжгүй болох

  • Нислэгээ хойшлуулах, цуцлуулах

  • Хятадын НАХЯ-наас хил гарах зөвшөөрөл авах гэж 5-7 хоног хүлээх

  • Санхүүгийн болон цаг хугацааны хохирол амсах зэрэг эрсдэлтэй тулгарч байна.

Иргэн гадаад паспортаа гээсэн тохиолдолд харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад хандан бичиг баримтаа алдсан тухай тодорхойлолт авч, хилээр гарах зөвшөөрөл хүсэх шаардлагатай. Элчин сайдын яамнаас буцах үнэмлэх гаргаж өгөх, хил гарах зөвшөөрөл авахад туслалцаа үзүүлэн ажиллаж буйг мөн мэдээлсэн юм.

Иймд БНХАУ-д зорчих иргэд дараах зөвлөмжийг анхаарахыг уриалж байна:

  • Гадаад паспорт, мөнгө, үнэт эд зүйлсээ үргэлж биеэсээ салгахгүй байх

  • Олон нийтийн унаанд мартах, гээхээс болгоомжлох

  • Бичиг баримтаа гээсэн тохиолдолд Элчин сайдын яамны дараах холбогдох мэдээллээр хандах:

    • Шуурхай утас: +86 176 0078 7323, +86(10) 6532 1203

    • Цахим шуудан: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 30 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 38 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 48 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 54 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 58 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 2 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 56 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 29 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 58 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 3 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 6 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 10 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 11 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top