x

Apple компани Хятадад 100 сая ам.долларын цэвэр эрчим хүчний сан байгуулна

“Apple” компани Хятад улсад 720 сая юанийн буюу 100 орчим сая ам.долларын санхүүжилттэй шинэ цэвэр эрчим хүчний сан байгуулна гэдгээ мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн Бээжинд хийж буй айлчлалтай зэрэгцэн зарлагдсан бөгөөд Хятадад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, өргөжүүлэх зорилготой юм.

Apple 2030 он гэхэд нийлүүлэлтийн сүлжээгээ бүрэн сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх зорилго тавьсан бөгөөд тус шинэ сан энэ ажлыг урагшлуулах чухал алхам болно гэж үзэж байна. Компанийн мэдээлснээр, Хятадад 2018 онд байгуулсан анхны цэвэр эрчим хүчний сан амжилттай хэрэгжиж, 14 мужид 1 гигаваттаас дээш эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий төслүүдийг дэмжжээ.

Үүнээс гадна “Apple” ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-ын эдийн засагт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа өмнө нь мэдэгдсэн. Тус төлөвлөгөөнд хиймэл оюун ухааны серверийн үйлдвэрийг Техас мужид байгуулж, улс орон даяар судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр 20 мянган ажлын байр шинээр бий болгох аж.

2025 оны эхний улирлын санхүүгийн тайлангаас харахад “Apple” 124.3 тэрбум ам.долларын орлого олж, өмнөх оны мөн үеэс 4 хувиар өссөн бол цэвэр орлого 36.33 тэрбум ам.долларт хүрч, 7.1 хувиар нэмэгджээ. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой улирал болж тэмдэглэгдэж байна.

Мөн даваа гаргийн "Nasdaq" биржийн арилжаанд “Apple”-ийн хувьцаа 1.05 хувиар өсч, 220.57 ам.долларт хүрсэн тухай Forbes мэдээлэв.

Эх сурвалж: Forbes.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 1 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 2 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 3 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 4 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 7 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 9 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 12 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 13 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 15 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 25 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 49 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 30 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 30 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 32 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 26 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 44 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 44 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 46 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 47 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 3 цаг 47 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top