x

Японы Яизү хотод "Монгол наадам" боллоо

Японы Шизүока мужийн Яизү хотод “Монгол наадам” боллоо. 

Наадамд Яизү хотын урилгаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон тус дүүргийн төлөөлөн албан хаагчид оролцлоо.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Шизүока мужийн Яизү хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагаа зохион байгуулж буй Яизү хотын “Монгол наадам” арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүллээ.

Элчин сайд Б.Баярсайхан Эрх чөлөө, ардчилал, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ “Хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин бэхжиж байгааг дурдав.

Япон Улсын Засгийн газар 2013 онд “Токио-2020 олимпын наадмыг сурталчлах, спортоор дамжуулан улс орон, бүс нутгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор “Хост таун” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Яизү хот Монгол Улсын харилцаа эхэлж байсан түүхтэй, энэ цагаас хойш хоёр талын хүчин чармайлтын үрээр Монгол Улс, Яизү хотын харилцаа тасралтгүй, тогтвортой хөгжиж эдүгээ Монгол, Японы орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны “нэгэн жишиг” болж буйг онцлон тэмдэглэв.

Манай хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог өргөжүүлэх, соёл, боловсрол, биеийн тамир спортын зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Яизү хотын иргэд, хотын дарга Х.Накано, хотын захиргааны ажилтнууд идэвх санаачилгатай тууштай ажиллаж, бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд талархал илэрхийлэв.

Мөн “Яизү Монгол наадам ирээдүйд Шикүока мужаар зогсохгүй Япон Улсад оршин сууж буй монголчууд, япон иргэдийн тэсэн ядан хүлээдэг арга хэмжээ болон өргөжин тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо.

Элчин сайдын яам “Монгол наадам"-ын үеэр иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих “Go Mongolia” хөтөлбөрийг зочдод танилцуулан Монгол Улсаа сурталчиллаа гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 14 цаг 14 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 14 цаг 22 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 14 цаг 32 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 38 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 14 цаг 42 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 46 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 15 цаг 40 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 17 цаг 13 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 цаг 42 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 47 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 50 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 54 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 59 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 19 цаг 8 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 19 цаг 30 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 20 цаг 2 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 20 цаг 23 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 20 цаг 30 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 44 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top