x

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг “Хэрэглэгч, түлш, эрчим хүч” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцож, түлш, эрчим хүчний салбарын бодлого, хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчны талаар санал солилцов.

Түлш, эрчим хүчний хэрэглээ, үнийн асуудал

Иргэдээс Монополийн эсрэг газарт эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотой олон гомдол иржээ. Судалгаагаар өрхийн цахилгааны хэрэглээ 30-80 хувиар өссөн нь тогтоогдсон байна.

Монополийн эсрэг газрын дарга Б.Билгүүн хэлэхдээ:

  • Цахилгааны шатлалтай тарифын өсөлтийг иргэдийн олонх мэдээгүй байна.
  • Эрчим хүчний зохицуулах байгууллагуудтай хамтран үнэ тарифыг олон нийтэд ойлгомжтой мэдээлэх, өсөлтийг аажмаар хийх шаардлагатай гэж үзсэн.
  • Төр болон төрийн бус байгууллагууд үнэ, тарифын асуудлыг нээлттэй хэлэлцэх нь чухал гэдгийг онцлов.

Хуульд оруулах өөрчлөлтийн саналууд

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатайг дурдав. Үүнд:

  • Шүүхийн маргаангүй нөхөн төлбөрийн систем нэвтрүүлэх. Хэрэглэгч бага хэмжээний хохирлыг нэхэмжлэхийн тулд өндөр зардал гаргахгүй байх боломж бүрдүүлнэ.
  • Үндэсний олон нийтийн радио, телевизийн хураамжийг цахилгааны төлбөрөөс тусад нь авах зохицуулалт хийх.
  • Сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчид заавал төлөх ёстой эсэхийг эргэн харах.
  • Эрчим хүчний тасалдлаас үүдэлтэй хохирлыг хэн хариуцах талаар тодорхой заалт оруулах.

Монгол Улс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг анх 2003 онд баталж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд одоо шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлж байна.

Эх сурвалж: МҮХАҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top