x

Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргүүдэд ногоон бүс тогтоож, түлшний хэрэглээг бууруулах, газ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбоотойгоор нийслэлээс олон улсын байгууллагуудтай хамтран гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31, 43 дугаар хорооны зургаан өрх дулаан, цахилгааны эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэж, өрхийн зуух, түлшний хэрэглээг бууруулжээ.

"Нүүрснээс нар руу" төслийг өргөжүүлнэ

Энэхүү сайн жишгийг бусад хороодын өрхүүдэд нэвтрүүлэх зорилгоор газар чөлөөлөлтөд хамрагдаагүй айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн хүрээнд дараах хороодын шалгуур хангасан айл өрхүүд хамрагдана:

  • 3, 6, 7, 8, 23, 26, 30, 36, 31, 43 дугаар хороод

Эдгээр айл өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэж, мөн дулаалга хийснээр агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулах зорилготой.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ төсөлд хамрагдахгүй үлдсэн өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулахаар болжээ.

СХД-ийн Засаг даргын байр суурь

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр энэ талаар:
"Ногоон бүсэд багтаж буй хороодод LPG, цахилгаан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэхээр болсон. Бид энэ бүсэд хамаарахгүй байгаа хороодын түлшний хэрэглээг бууруулах зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний тулд хорооноос шалгуур хангасан өрхүүдийн судалгааг гарган, төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй хамтран ажиллах нь чухал. Өмнө нь хоёр хороонд амжилттай хэрэгжсэн энэ төслийг өргөжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой" хэмээн ярив.

Энэхүү төсөл нь гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top