x

Сарнаас гар утасны анхны дуудлага хийх оролдлого бүтэлгүйтжээ

Nokia компанийн хөгжүүлсэн “Athena” төхөөрөмжийг ашиглан Сарнаас гар утасны дуудлага хийх анхны оролдлого амжилтгүй болсон талаар тус компани мэдээллээ. Уг төхөөрөмжийг “Intuitive Machines IM-2” хөтөлбөрийн хүрээнд Америкийн “Intuitive Machines” компани бүтээж, Сар руу илгээсэн юм.

Яагаад бүтэлгүйтэв?

Nokia-гийн тайлбарласнаар, “Athena” төхөөрөмж Саран дээр буухдаа буруу өнцгөөр газардсанаас болж нарны зайн хавтангийн чиглэл өөрчлөгдөж, эрчим хүчний асуудал үүссэн байна. Гэсэн хэдий ч үүрэн холбооны төхөөрөмж 25 минутын турш командуудад хариу өгч, холбоо барих туршилт амжилттай болсон нь сансар судлалд чухал алхам боллоо гэж компанийн төлөөлөгчид онцолсон байна.

Nokia: Саран дээрх үүрэн холбооны анхны сүлжээ

Nokia-гийн Тиерри Э.Кляйн хэлэхдээ, "Бид Саран дээр үүрэн холбооны анхны сүлжээг суурилуулсан бөгөөд хэрэв төхөөрөмж бүрэн ажилласан бол түүхэнд анх удаа Сарнаас гар утасны дуудлага хийх байлаа" гэж мэдэгджээ.

Сар руу хувийн компаниудын буугч төхөөрөмжүүд амжилттай хүрэв

  • “Athena” буугч модулийг “Intuitive Machines” бүтээж, энэ сарын эхээр Саран дээр газардуулсан. Энэ нь хувийн компанийн бүтээсэн буугч төхөөрөмж Сар дээр амжилттай газардсан хоёр дахь тохиолдол болж байна.
  • Гуравдугаар сарын 2-нд “Firefly Aerospace” компанийн “Blue Ghost Mission 1” сансрын хөлөг Саран дээр амжилттай газарджээ.

Эдгээр үйл явдал нь Сар болон цаашдын сансар судлалын төсөлд хувийн компаниудын оролцоо нэмэгдэж буйг харуулж байна.

Эх сурвалж: RT, Nokia, Intuitive Machines

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно саяхан “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 1 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 2 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 3 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 5 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 7 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 9 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 11 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 13 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 22 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 47 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 27 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 28 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 30 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 24 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 41 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 42 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 44 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 44 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 3 цаг 45 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top