x

Эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэй Хүний эрхийн хороонд ханджээ

Эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн гэх эмэгтэй АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд хандаж, хэргийг ил болгож өгөхийг хүссэн байна.

Хохирогч эмэгтэй 2023 оны зургаадугаар сард нөхөр нь мөрийтэй тоглоомд орж, хоёр нялх хүүхэдтэй нь орхин явснаас хойш сэтгэл санааны хүнд байдалд оржээ. Энэ үед төрсөн эцэг нь “сэтгэл санааг нь өргөнө” гэж согтууруулах ундаа уулган, зочид буудалд аваачиж, улмаар хүчирхийлсэн гэж мэдүүлсэн байна. Тэрээр энэ хэргийн улмаас сэтгэл санааны гүн хямралд орж, удаа дараа амиа хорлох оролдлого хийжээ.

Хохирогч өргөдөлдөө:
"Миний бие төрсөн эцэг болох Ш.Мөнхбатад 2023 оны долоодугаар сараас хойш бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, сэтгэл санааны хүнд хямралд орсон. Энэ явдлаас хойш эцэг маань намайг "Чи юу ч олж долоохгүй, надад шоронгийн хоригдлоос эхлээд УИХ-ын гишүүн хүртэл танил байна" гэх мэтээр доромжилж байсан." гэж дурдсан байна.

Хохирогч эмэгтэйн төрсөн эцэг нь машины ченж байсан бөгөөд охиноо 17 настай байхад нь анх уулзсан гэж мэдээлжээ.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад "2024 оны арваннэгдүгээр сард хохирогчийн гомдлыг хүлээн авч, хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа" гэсэн мэдээлэл өгсөн байна.

Эх сурвалж: Хүний эрхийн хороо, Цагдаагийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 37 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 6 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 14 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 24 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 30 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 34 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 38 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 32 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 5 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 34 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 39 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 18 цаг 42 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 18 цаг 46 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 19 цаг 51 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 20 цаг 0 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 22 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 20 цаг 54 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 15 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 22 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top