x

Google Chromecast хэрэглэгчид хоёр дахь өдрөө контент дамжуулах боломжгүй байна

Google компани Chromecast төхөөрөмжийн хоёр дахь үеийн загвар дээр гарсан асуудлыг засахаар ажиллаж буйгаа мэдэгдлээ. Энэхүү доголдол нь олон хэрэглэгчдийг Netflix, YouTube зэрэг стриминг үйлчилгээг телевизээр үзэх боломжгүй болгож, Chromecast Audio төхөөрөмжүүдэд ч мөн нөлөөлсөн байна.

Google 100 сая гаруй Chromecast төхөөрөмжийг дэлхий даяар борлуулсан бөгөөд зөвхөн хоёр дахь үеийн загвар энэхүү асуудалд өртөөд байгаа аж.

Google хэрэглэгчдэд сэрэмжлүүлэг гаргав

Компани хэрэглэгчдэд үйлдвэрийн тохиргоонд дахин оруулахгүй байхыг анхааруулсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл хүлээхийг зөвлөсөн байна. "Төхөөрөмжөө үйлдвэрийн тохиргоонд оруулах хэрэггүй. Засвар хийгдсэн үед та бүхэнд мэдэгдэнэ" гэж Google Nest дэмжлэгийн форумд мэдээлжээ.

Гэсэн хэдий ч олон хэрэглэгч энэ зөвлөмжийг хожуу хүлээн авсан бөгөөд төхөөрөмжөө анхнаас нь дахин тохируулаад амжсан тухайгаа сошиал сүлжээнд бичсэн байна. "Chromecast ажиллахаа больмогц хамгийн түрүүнд үйлдвэрийн тохиргоонд нь оруулсан" хэмээн нэг хэрэглэгч "X" сүлжээнд хариулсан бол өөр нэгэн "Google төхөөрөмжөө дахин тохируулахгүй байхыг сануулж байгаа нь инээдтэй. Энэ бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг засварын арга шүү дээ" гэж бичжээ.

Асуудлын шалтгаан юу вэ?

Chromecast-ийн хоёр дахь үеийн загвар болон Chromecast Audio төхөөрөмжүүд 2015 онд зах зээлд гарсан бөгөөд хэрэглэгчид ням гарагийн оройноос эхлэн төхөөрөмжийг ажиллуулахад "баталгаажуулалт хийгдээгүй", "холболт амжилтгүй", "Chromecast найдвартай төхөөрөмж биш" гэх мэт алдааны мэдэгдэл хүлээн авч эхэлсэн байна.

Google 2024 оны 8-р сард Chromecast төхөөрөмжүүдийг зогсоож, шинэ Google TV системээр солих төлөвлөгөөгөө зарласан боловч хуучин загваруудын програм хангамжийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн дэмжихээ амласан юм.

The Register мэдээллийн сайтын таамагласнаар, уг асуудал нь баталгаажуулалтын сертификат хугацаа дууссантай холбоотой байж магадгүй. BBC энэ талаар Google-ээс тодруулах хүсэлт илгээсэн байна.

Хэрэглэгчид юу хийх хэрэгтэй вэ?
Одоогоор Google-ийн зүгээс засварыг хэзээ бүрэн дуусгах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн хэдий ч хэрэглэгчдэд Chromecast-ээ үйлдвэрийн тохиргоонд оруулахгүй, засвар хийгдэхийг хүлээх зөвлөмжийг дахин анхаарууллаа.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно саяхан “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 1 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 2 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 3 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 5 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 7 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 9 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 11 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 13 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 22 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 47 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 27 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 28 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 30 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 24 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 41 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 42 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 44 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 44 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 3 цаг 45 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top