x

Монгол Улсын экспортын хэмжээ буурчээ

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр 2025 оны эхний хоёр сарын хугацаанд Монгол Улс 2.004 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн хувьд чулуун нүүрс 42.8 хувь (858.8 сая ам.доллар), зэсийн баяжмал 27.6 хувь (553.4 сая ам.доллар), боловсруулаагүй алт 8.2 хувь (164.3 сая ам.доллар) эзэлж байна. Мөн төмрийн хүдэр, хайлуур жонш, боловсруулаагүй нефть, хүрэн нүүрс, цайрын баяжмал, молибдены хүдэр зэрэг бүтээгдэхүүн экспортын үлдсэн хувийг бүрдүүлжээ.

Экспортын хэмжээ тоон үзүүлэлтээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Чулуун нүүрсний экспорт 10.2 сая тонн болж, 3.5 хувиар буурсан.
  • Зэсийн баяжмалын экспорт 0.28 сая тонн хүрч, 10.8 хувиар өссөн.
  • Төмрийн хүдрийн экспорт 1.09 сая тонн болж, 2.5 хувиар буурсан.
  • Боловсруулаагүй нефтийн экспорт 0.61 сая баррель болж, 13.7 хувиар буурсан.
  • Алтны экспорт 1.8 тонн хүрч, 6.1 хувиар нэмэгдсэн.
  • Мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 4.3 мянган тонн болж, 37.7 хувиар буурсан.
  • Самнасан ноолуурын экспорт 0.06 мянган тонн болж, 57.5 хувиар буурсан.

Нийт экспорт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч алт, зэсийн баяжмалын хэмжээ өссөн байна. Харин нүүрс, мах, ноолуур зэрэг бүтээгдэхүүний экспортын бууралт нь худалдааны нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амазоны агуулахуудад 1 сая гаруй робот ажиллаж байна 9 цаг 3 мин "Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алдлаа 9 цаг 18 мин Игавахара Масарү: Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээх алхам болно 9 цаг 26 мин Усик, Фьюри нар гурав дахь удаагаа тулалдана 9 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 44 мин Төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” тэргүүллээ 10 цаг 36 мин Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуулна 12 цаг 29 мин Цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төсөл өргөн барив 12 цаг 31 мин Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль бус бизнесийн хэргээр шалгаж байна 12 цаг 32 мин Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо 12 цаг 33 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргөн барив 12 цаг 34 мин ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэвтрүүлжээ 12 цаг 35 мин Үер, түймэр, газар хөдлөлтийн эрсдэл өндөр байгааг анхаарууллаа 12 цаг 40 мин Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо 12 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ 12 цаг 42 мин Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг 171 байцаагч хянана 12 цаг 44 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюул өндөр байна 12 цаг 45 мин Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга долдугаар сард болно 12 цаг 50 мин Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр 18 цаг 2 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа 18 цаг 7 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга долдугаар сард болно ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэ... Үер, түймэр, газар хөдлөлтийн эрсдэл өндөр байгааг анхааруул... Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг 171 байцаагч хянан... Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюул өндөр байна Цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн тө... Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуу...
Top