x

Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн боллоо

Монгол Улсад зам, тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

1990 оноос хойш автотээвэр, төмөр зам, авто зам, далай, усан зам, иргэний нисэхийн тээврийн үйлчилгээ өргөжин тэлж, Ази, Европыг холбосон тээвэр логистикийн сүлжээ байгуулах томоохон зорилго тавьсан. Энэ хүрээнд 2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, МИАТ компани нэг сая дахь зорчигчоо бүртгэн авчээ. “Чингис хаан” нисэх буудал олон улсын үйлчилгээний дөрвөн одтой нисэх буудал болж, дэлхийн 100 том хотын нисэх буудлуудтай үйлчилгээний чанар, стандартын хувьд өрсөлдөхүйц түвшинд хүрч байна.

Автотээврийн салбарын хувьд 17 улстай хэлэлцээр байгуулж, 22 улстай олон улсын автотээвэрлэлт хийх боломжтой болсон. Уул уурхайн экспортын тээвэрлэлт өсч, 82.8 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Энэхүү зөвлөгөөн нь зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, чадавхжуулах, мэргэшүүлэх асуудлыг хөндсөнөөрөө онцлог байлаа. Зам, тээврийн салбарт 83 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь өмнөх оныхоос 3.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан:
"Энэхүү зөвлөгөөнөөр зам, тээврийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэшүүлэх талаар зөвлөмж гаргана. Үүнийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хүргүүлж, цаашид эмэгтэйчүүдийн ажиллах орчныг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авна" хэмээн онцлов.

Анх удаа зохион байгуулсан энэхүү зөвлөгөөн нь цаашид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний ажиллах нөхцөлийг сайжруулахад бодитой үр дүн авчрахыг зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top