x

Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас өдгөө зургаа дахь жилдээ нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд-2025” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй бүсгүй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшуулсан юм. 

Тодруулбал:

  • “Алдарт эх” номинацид Ширчинжунайгийн Наранбулаг 
  • “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Буянжаргалын Болороо
  • “Спортын салбарын шилдэг” номинацид Бавуудоржийн Баасанхүү (Олимпын хүрэл медальт Жудо бөхийн тамирчин)
  • “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Уртнасангийн Уранчимэг (Монгол Улсын Гавьяат Жүжигчин)
  • “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Баатарын Чанцалдулам
  • “Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан” номинацид Мөнхчулууны Нямсүрэн
  • “Мөрдөстэй бүсгүй” номинацид Халтарын Эрдэнэчимэг (Хурандаа)
  • “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Бямбабаярын Өлзийхишиг
  • “Боловсролын салбарын шилдэг” номинацид Чапаевын Чагцал нар тодорсон билээ.

Хүндэтгэлийн  арга хэмжээг НЗДТГ-ын дарга Д.Амгалан нээн “Өрх гэрээ өөд татаж, үр хүүхдээ өв тэгш өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ салбар, салбараа тэргүүлж буй олон мянган эмэгтэйчүүдийнхээ түүчээ нь болж өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд хуран цугласан бүсгүйчүүдээ харахад бахдам сайхан байна. Нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл ажиллах нэгнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, бизнес гээд эмэгтэй хүний хөдөлмөр зүтгэл оролцоогүй хөгжиж буй нэгээхэн ч салбар байхгүй гэдгийг онцолъё. Иймд та бүхнээрээ Улаанбаатар хотын иргэд ч мөн бахархаж явдгийг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртайгаар хэлье” хэмээсэн юм. 

“Алдарт эх” номинацийн эзэн, 10 хүүхдийн ээж Ш.Наранбулаг: 

Би долоон охин, гурван хүүгийн ээж. Өдгөө хувиараа бизнес эрхлэхийн зэрэгцээ фитнесийн дасгалжуулагчаар ажиллаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Спорттой хувь заяагаа холбосондоо маш их баярладаг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл эрүүл саруул байж, үр хүүхдүүддээ үлгэрлээд явж байгаадаа маш их баяртай байдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацийн эзэн 120 гаруй бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хэрэгжүүлэх санал боловсруулан хүргүүлсэн Б.Болороо:

Хэн хаана байхаасаа үл хамааран, хийсэн ажил чинь чамайг тодорхойлно гэж ээж минь хэлдэг. Би Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлаа хүлээлгэн өгөөд 14 хоног ч болоогүй байна. Гэсэн хэдий ч өнөөдөр харьяалагдсан тодорхой байгууллагагүй хэр нь энэхүү хүндтэй шагналыг авч байгаадаа сэтгэл өндөр байна. Би зөв зүйлийн төлөө явж, тэр нь хүнд хүрсэн юм байна гэдгийг мэдэрлээ. Цаашид ч мөн нэг удаагийн шинжтэй бус цогц шийдэл боловсруулж, эрх зүйн асуудлыг зөв томьёолох байдлаар иргэдийн хандлагыг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэн, амьдралын чанарыг нь дээшлүүлэх бодлогын ажлыг хийхээр зорьж байна гэлээ.

“Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацийн эзэн У.Уранчимэг (Монгол Улсын Гавьяат Жүжигчин):

Би шагналыг цаашид уран бүтээл хийх урамшуулал хэмээн ойлгодог. Тэр ч утгаараа аливаа шагналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж боддог юм. Ажиллаж буй салбартаа хүндлэлтэй, ёс зүйтэй, чин сэтгэлээ зориулж байгаагийн илрэл нь энэ шагнал болов уу. Мөн надтай зэрэгцэн шагнал авч буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийн хийж хэрэгжүүлсэн ажлыг нь сонсон суухдаа ямар мундаг, хүчирхэг болохыг нь бахдан байлаа. Монголынхоо бүхий л эмэгтэйчүүдийгээ хүчирхэг хэр нь нялхамсаг байгаарай гэж хүсье гэв.

“Спортын салбарын шилдэг” номинацийн эзэн, Олимпын мөнгөн медальт Жүдо бөхийн тамирчин Б.Баасанхүү:

Би спортын гараагаа анх 2013 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд ангийнхаа есөн хөвгүүнтэй бэлтгэл хийж эхэлж байсан түүхтэй. Спорт хүнийг багаас нь зөв хүн болгон төлөвшүүлдэг. Иймд ирээдүйд амжилт үзүүлэхээр зорьж буй охид, эмэгтэйчүүддээ дуртай зүйлдээ тууштай байгаарай, та нар чадна гэж хэлмээр байна гэсэн юм.

 

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 57 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 26 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 34 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 44 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 50 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 54 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 58 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 52 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 25 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 54 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 59 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 19 цаг 2 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 6 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 11 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 20 цаг 20 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 42 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 21 цаг 14 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 35 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 42 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top